Таны НӨАТ-ын буцаалт олгогдоогүй бол бүртгэлийн мэдээллээ хянах шаардлагатай

Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж байгаа. Гэвч зарим иргэний НӨАТ-ын урамшууллын мөнгө нь орохгүй байна гэсэн тохиолдол цөөнгүй гарч байна.

Үүнийг Татварын ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулбал, “НӨАТ-ын буцаалтын мөнгө орж дууссаны дараа бүртгэлийн мэдээлэл нь алдаатай байгаа хүмүүсийн мэдээлэл Монголбанкнаас Сангийн яамаар дамжин Татварын ерөнхий газар ирнэ. Мэдээлэл ирмэгц татварын алба иргэдийг бүртгэлийн мэдээллээ засварлах нөхцөлийг хангуулж буцаан олголтоо авах боломжоор хангаж өгнө" гэлээ. 

Дашрамд сануулахад, хувийн болон бүртгэлийн мэдээллээ нь алдаатай бүртгүүлсэн иргэд мэдээллээ өөрсдөө хянаж засварлах боломжтой гэж холбогдох албаныхан хэлж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тийм юм байхгүй ш дээ. анх удаагаа өгч байгаа юм шг маяглах юм. 2017 онд өгч байсан хэвээрээ л байхад чинь оруулахгүй.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ