Эсэргүүцлийн жагсаалын эсрэг НӨАТ-ын буцаалт

Өнөөдрийн олон нийтийн ярианы сэдэв НӨАТ-ын буцаан олголт болов. “Буцаан олголт орсон уу?”  Энэ асуулт өчигдрөөс эхлээд олон нийтийн дунд, сошиал орчинд өрнөв. Сангийн сайд нь өөрийн биеэр энэ тухай мэдэгдэл хиймэгц тэр даруйд салбарын яамнаас буцаан олголтын мөнгийг шилжүүлж эхэлжээ.

Угтаа өнөөдөр Ардчилсан намаас зохион байгуулж буй Эсэргүүцлийн жагсаалын тухай бид нэгнээсээ асуух байв. Гэтэл 2017 оны НӨАТ-ын буцаан олголтын талаар бужигнаан өрнөсөн нь Ардчилсан намын жагсаалын эсрэг Ардын намын тактик бололтой. Одоогоор жагсаал болох Сүхбаатарын талбайд анонс бүхий нэг ачааны машинаас өөр тоймтой харагдах зүйл алга байна.

2017 оны НӨАТ-ын буцаан олголтоор, 654168 иргэнд 78.1 тэрбум төгрөг буцаан олгосон мэдээлэл байна.  Ингэснээр өрх бүр орлоготой болж түүнийгээ юунд зарцуулах тухайд хэлэлцүүлэг өрнөж эхлэв. Зарим нэг нь бүр дэлгүүрээс худалдан авалт хийж өнөөх буцаан авсан мөнгөө үрж яваа байх.

Ядахад, “Ядарч л явна уу анд минь, урсдаггүй гол өмхийрч тэмцдэггүй ард түмэн мөхдөг ” гэсэн Ардчилсан намын аргадсан үгтэй захидалд дурдагдсан жагсах олон шалтгаан эхнээсээ үгүй болов.

Авдаг цалингаас чинь шулдаг татварууд өслөө, тэтгэврийн насыг тань нэмлээ, эрх мэдэлтнүүд 570 машин хөлөглөж байна гэхчлэн ядарч явааг минь харуулсан олон зүйлийг Засгийн газар 100 хоног дээрээ өөрчлөхөөр болж хуулийн төслөө УИХ-д өргөн бариад хэлэлцээд эхэлчихлээ.  Сошиалд бичсэн шиг “Тэтгэврийн насыг, татварын нэмэгдлийг буцаачихлаа, гялс өөр жагсах сэдэв олохгүй бол болохоо байлаа” гэдэг л болж таарлаа. Хууль зүйн сайдын үнэтэй машиныг хүртэл зарж мөнгийг нь төсөв оруулах үүргийг Ерөнхий сайд өгөв.

Дээрээс нь ийнхүү Сангийн яам бүтэн сарын турш хянасан НӨАТ-ын буцаалтын мөнгийг гэнэт өчигдөр шилжүүлсэн нь эсэргүүцлийн жагсаалыг сулруулахад хүргэжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих
  2. Butsaan olgolt jagsaal 2 yunii holbootoi gej. Onii ehnees l 2-r sard bagtaaj ogno geed baisan. Zarimdaa zarim humuus buur eliirchih yumaa

    0 0 Хариу бичих
  3. 2 сард багтаан олгоно гэж байсаан

    0 0 Хариу бичих
  4. Ороогүй шүү худалаа!

    0 0 Хариу бичих
  5. Butsaan olgolt oroohui bn.

    0 0 Хариу бичих
  6. Ороогүй байнаа худлаа хуцаал

    0 0 Хариу бичих
  7. Буцаан олголт орсон байнаа?! Төрдөө баярлалаа?! Ингээд шуурхайлаад байвал бид урамших л болноо?!

    1 0 Хариу бичих
    • Ороогүй л байна даа

      0 0
  8. nout butsaan olgolt oroogui bn sh dee

    0 1 Хариу бичих