Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсаныг улирал бүр олгодог болохоор болгож байгаа. 654168 иргэний 78,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн Сангийн яамнаас иргэдийн данс руу шилжүүлнэ.

Өчигдөр О.Магнай “Монгол Улсын засгийн газрын бүх гишүүд “Лексус” загварын машиныг захиалсан” хэмээн олон нийтийн хэрэгслээр гүтгэлэг хийсэн. Засгийн газар, Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс гүтгэлэг тараасан иргэнийг хуулийн байгууллагад өгөхөөр болсон.

2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаатайгаар ОУВС-тай хэлэлцээр хийгээд явж байгаа. Хэлэлцээрээр Монгол Улсын санхүү, төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлттэй холбоотой олон асуудлыг хэлэлцэж байна.  2017 оноос эхэлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлж эхэлсэн цагаас эхлэн эдийн засгийн үр дүн төсөөлснөөс илүү өссөн дүн гарсан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ХАОАТ ын буцаалт өмнөх ижлүүдэд тогтмол 4 сараас өгч байсан. Энэ жил байхгүй шүү, Худал гар

    0 0 Хариу бичих
  2. Ter tavan tolgoin huvitsaa buur surag aldarlaa mongoliin ard tumrn buur martaa yu da ene talaar tanaih medee beldeech

    0 0 Хариу бичих
  3. Хүрэлсүх сайд зөв юм хийлээ.

    0 0 Хариу бичих