Оросууд олимпийн дайтай тэмцээн зохион байгуулна

Павел Колобков

Олон улсын олимпийн хорооноос ОХУ-ын баг тамирчдыг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцуулахгүй айх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хойд хөрш өвлийн спортын төрлөөр өндөр шагналын сан бүхий тэмцээн зохион байгуулахаар болжээ. ОХУ-ын Спортын сайд Павел Колобков өчигдөр энэ талаар мэдээллээ.   

Тэмцээнд “Пёнчан 2018” олимпод оролцох боломжгүй болсон орос тамирчид оролцоно. Мөн “Пёнчан 2018”-д оролцож түрүүлсэн, медаль хүртсэн тамирчдыг оролцуулж, тамирчдынхаа чансааг харуулах зорилгыг агуулж байгаа юм байна. Мөн ОХУ-ын ҮОХ-ноос "Пёнчан 2018" олимпод оролцох 169 тамирчныг баталжээ.

“Хүйтэн дайн” гэж нэрлэгдсэн системийн зөрчилдөөний улмаас барууны орнууд 1980 оны Москвагийн олимпод оролцоогүй. Хариуд нь социалист системийн орнууд 1984 оны Лос Анжелесийн олимпод оролгүй “Найрамдал 84” тэмцээнийг олимпийн спортын төрлүүдээр зохион байгуулж байсан билээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Оросуудгүйгээр өвлийн олимп яаж болоховдээ,давсгүй хоолтой ижил... биатлон,хоккей,бобслей гэх мэт зах зухаас нь!!

    0 0 Хариу бичих
  2. Huuramch dandaa sergeesh hereglene.olon niiteeree dagadag duremee sahidagui jyramgui Orosyydaa gej

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ