Какүрюү М.Ананд аварга өнгөтэй байна

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Японы Токио хотод 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Какүрюү М.Ананд аварга маань Окиноүмиг давснаар арав дахь ялалтаа авлаа. Түүний араас Гүржийн сүмоч Точиношин ганцхан унаатай нэхэж байгаа юм. Бусад Монгол бөхчүүдийн тухай гэвэл Араваши, Ичиножёо, Чиёошома нар давсан бол Тамаваши уналаа. Ийнхүү ёкозүна Какүрюү ганц ч унаагүй башёг тэргүүлж байгаа бөгөөд маргааш нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил оноолт таарчээ. Түүнд Японы эзэн хааны цом хүртэхэд ердөө таван даваа үлдээд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)