13 настай охин амиа алдсан “Очир” зочид буудалд 250 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд Баянзүрх дүүрэгт байрлах “Очир” төвд үйл ажиллагаа явуулдаг “Очир” зочид буудалд 13-хан настай охин бусдын гарт амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарсан. Насанд хүрээгүй хүүхдийг буудалдаа оруулж, архи согтууруулах ундаагаар үйлчилсэн “Очир” зочид буудалд Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулахаас өөр арга хэмжээ аваагүй байна гэж талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаа хэлсэн юм. Үүгээр ч зогсохгүй тус зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд хоёр хоногийн өмнө түрээслэгч нь солигдсон байна.

Энэхүү мэдээллийн мөрөөр “Eagle news” телевиз сурвалжиллаа. Зочид буудал ажиллуулах гэж байгаа хувь хүн, албан байгууллага нь НАЖГ-аас зөвшөөрөл авах ёстой. Гэвч “Очир” зочид буудал нь үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй, нууцаар үйл ажиллагаа явуулж байсан гэж НАЖГ-ын хэлтсийн дарга Д.Ганболд хэллээ. Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллээс дээрх асуудлаар тодруулахад хэргийг прокурорт шилжүүлсэн учраас бид мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.

Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдэж, хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн зочид буудалд хариуцлага тооцох зохицуулалт, журам алга байна. Учир нь НАЖГ-аас авах ёстой зөвшөөрлөө аваагүй бол ямар хариуцлага тооцох талаар нарийн зохицуулалт байдаггүй ажээ.  

Тус буудлыг түрээслээд хэдхэн хонож байгаа шинэ ресепшин манай сурвалжлагчид “Өмнө нь хэрэг болсон талаар мэдэж байгаа. Өөр буудал олдохгүй болохоор нь түрээслэсэн. Гэхдээ тэр охин чинь өөрөө архидан согтуурсан байсан байна лээ” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр ямар нэгэн зөрчил гарвал тухайн буудалд өндөр мөнгөн дүнтэй торгууль ногдуулдаг. Сарын түрээсээ арай ядан төлдөг, өчнөөн зээлтэй учраас асуудал үүссэн ч цагдаад хандаад байдаггүй гэсэн тайлбар хэлж байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Үнэндээ хууль санаачлагч батлагч нарыг үзэн ядаж байна. Хөөрхий охины хэрэг одоо хүртэл дорвитой шийдэгдээгүй ямар ч аймар айдастай улс болон хувираавээ. Нөгөө сүрхий томчуудыг орон шоронд ороход байнга хүний эрх ярьж хуцалдаад байдаг өмөөрч гүйдэг Ичинхорлоо Оюунгэрэл нар яасан дуугай л байгаа биз дээ. Ийм л новшийн оронд эрх баригчдын тоглоом болоод явж бна шдээ бид

    0 0 Хариу бичих
  2. би лав бухимдаж нээрвэтэхгүй ээ. угаасаа ийм нийгэмд амьдарч байгаагаас хойш. хий дэмий коомын цаанаас л хашхирах юм даа чааваас

    0 0 Хариу бичих
  3. 13 хан настай охины үхэлд энэ зөрчлийн хууль чинь 250.0 мянган төгрөгөөр торгоод л болоо юу.Их хурлаас ийм л хууль гарна даа.Очир зочид буудал чинь Их хурлын гишүүн Дамба очирын буудал гээ биз дээ.Энэ гишүүн хувийн зочид буудалд нь ийм хэрэг гарчихаад байхад ямар ч хариуцлага хүлээхгүй юу.Бид нар ямар нийгэмд амьдраад байнаа

    0 0 Хариу бичих
  4. Иймэрхүү янхны газарууд утаанбаатараар дүүрэн бий. энд л хамаг бузар булайчууд үүрлэдэг юм. Эзэн Дамбаочир гэгчийг өөрийг нь энэ өмхий байранд нь хүчиндвэл таарна.

    0 0 Хариу бичих
  5. Ish AANEgjid iimhen torguli nogduldag hoshin shog u ain arai ch de hunii ami ersfeed bhd ichig ichig

    0 0 Хариу бичих
  6. DambaOchir neleelj bga shde.Estoi uzen ydaj zevuun hurch bn.Hylh hunii aminaas buudal munge heregtei uom bhda.shuud haah heregtei.MAN han Dambaochirt heleeche

    0 0 Хариу бичих
  7. Энэ одоо ариун явдал уу? үйлийн үр гээч нь удахгүй биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ бузар буудлыг хариуцдаг хүмүүсийг бас тэр хүний аминд хүрсэн садар гөлөгнүүдийн амийг ч нэг авах байхаа хөө!!! хүн дүрст чөтгөр мэт лалрын хүмүүсээр дүүрсэн нийгэм юмдаа...

    0 0 Хариу бичих