Чех улс Улаанбаатар хотноо визийн төвөө нээнэ

Бүгд найрамдах Чех улс Улаанбаатар хотноо визийн төв нээн ажиллуулахаар болжээ. Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Иржи Бродск өнөөдөр Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй уулзахдаа энэ тухайгаа хэлжээ. Мөн энэ онд Бүгд найрамдах Чех улс тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Монгол Улсад хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцсан байна. Талууд мөн Гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалтыг энэ онд зохион байгуулах талаар ярилцжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Цаг авах ёстой хэцүү юмаа арай л бишээ

    0 0 Хариу бичих
  2. tr tsag chini zalgaad zalgaad utasaa avahgui bainashdee.trniigee hurdan shuurhai bolgomoor ym.

    0 0 Хариу бичих
  3. tsagaa asuudalgui hurdan bolgovol zugeer bnaa mongoor avh utsaar holbogdhgui hetsuu bnshdee

    0 0 Хариу бичих
  4. 3 сар дотроо хариугаа шийдчиж бгаачээ. дор дор нь ажлаа хийгээд бхад яадаг байна аа. бөөгнүүлээл бгаад бдаг юмуу хаашайн.ёстой сонин хүнд сурталтай газар.

    0 0 Хариу бичих
  5. Ter yaaah we.. ene tsagnii asuudlaa shiidee... arai l bisheee... tsag damlan naimaalah chn ulam l ihseed bn shde

    0 0 Хариу бичих