Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатай.

Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго.

Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв.

Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, бүрэн дэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Рио Тинто групп Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээгээд байна

Оюу толгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэв.

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг биелүүлж ажиллах болно гэдгээ Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ken n ezen yum shig karagdaj bna

    0 0 Хариу бичих
  2. E Сайдын дээр нь гараад голлоод зогсохоо мэдэх юмаа

    0 0 Хариу бичих