Монгол ардчилал хөгжүүлсэн байдлаараа ирэх жил АНУ-ыг гүйцнэ гэнэ

“Ардчиллын өлгий нутаг” гэгддэг АНУ ардчиллын индексээрээ ирэх жил Монгол Улсын доор бичигдэх төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарчээ. Улс орнуудын ардчилал, эрх чөлөөг хөгжүүлж байгаа байдалд үнэлгээ хийж, чансаа тогтоодог “Freedom house” байгууллагаас гаргадаг чансаанд АНУ-ын эзлэх байр сүүлийн нэг жилд огцом доошилсон байна. Д.Трамп АНУ-ыг ерөнхийлөгч болсноос хойш тус улсын ардчиллын чансаа хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх , эрх чөлөө, олон улсын тавцанд хүлээх хариуцлага гэх мэт бүх үзүүлэлтээр огцом уруудаж, 20-иос хойшоо байр эзлэх болжээ.  

“Freedom House”-ын чансааг Скандинавын хойгийн Швед, Норвег, Финланд улсууд 100 онооноос 100 оноо авсан үзүүлэлтээр тэргүүлж, Баруун Европын Герман, Их Британи, Испани, Австри, Франц зэрэг улсууд өнгөлсөн байна. Монгол Улс энэ чансаанд 85 оноо авсан үзүүлэлтээр АНУ-ын ардхан талд жагсч байгаа нь ийнхүү “АНУ ардчиллаараа удахгүй Монголд гүйцэгдэх нь” гэж бичигдэх шалтгаан болжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. хойдуудад хориг тогтоохгүй байгаасай.

    0 0 Хариу бичих
  2. doromjlol-g baharhal bolgoj oilgoluuh geed baihiin. bolil do setguulch medeellin nuhodoo.

    0 0 Хариу бичих
  3. hahaha

    0 0 Хариу бичих
  4. Обама -гын үед дураараа дургиж явсан нөхөд зориуд Трамтыг муухай харагдуулах гэж маш олон хөгийн ажиллагаа явуулаж байна .

    1 0 Хариу бичих
  5. Ардчилалаараа ч хөгжлөөрөө ч АНУ тай эн зэрэгцэнэ гэж юу байхав дээ.Шал худлаа шүү дээ

    2 0 Хариу бичих
  6. Ардчиллаараа Америкийн урд гарна гэдэг чинь монголчууд дэлхийн тэргүүлэх улс болсоныг гэрчилж байна

    1 1 Хариу бичих