Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал Улаанбаатарт болно

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал ирэх долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо болох ажээ. Энэхүү хурлын Удирдах зөвлөл, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан маргааш Төрийн ордонд болно. Энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон Далайн бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардетыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хатагтай Лоретта Хиебер-Жирардет НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын хамтын ажиллагаа, хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаад талархахын зэрэгцээ Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь бүс нутагтаа үлгэр дууриал болж байдгийг онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)