ОХУ-ын тагнуулын хөлөг онгоц АНУ-ын эрэг орчмоор эргэлдэж байна

ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын  “Виктор Леонов” хөлөг онгоцыг АНУ-ын эрэг орчимд байхыг “Сэм авгын“ усан хилийн харуулын алба илрүүлжээ. Уг онгоц тагнуул хийх зорилгоор АНУ-ын усан хил орчмоор байнга эргэлдэж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа юм.  

“Си Эн Эн” агентлагийн мэдээлснээр, “Виктор Леонов” нь хэд хоногийн өмнө Тринидад ба Табагогийн нийслэл Порт оф Спейнээс гарсан бөгөөд Каннавералын хошууг тойрон АНУ-ын тэнгисийн цэргийн баазын харалдаа зогссон гэнэ. Энэ онгоц 2017 онд ч АНУ-ын эрэг орчимд хэд, хэдэн удаа харагдсан бөгөөд гуравдугаар сард Флорида дахь “Кингс Бэй” шумбагч хөлөг онгоцны баазад 37 ксм хүртэл ойртож байжээ.

Виктор Леонов хөлөг онгоц нь радио холбоо, телеметрийн  дохио илрүүлэх төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон8 олон километрийн зайнаас тагнах чадвартай гэж АНУ үзэж байгаа юм байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)