Баян-Өлгий аймгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрээ сунгажээ

Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 10-наас эхлэн түр зогсоожээ. Энэхүү шийдвэр нэгдүгээр сарын 19-нийг хүртэл хүчинтэй байсан ажээ. Улмаар 19-нд болсон аймгийн удирдах ажилтны шуурхай хурлын үеэр томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгааг онцолсон байна.

Түүнчлэн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 95 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Тиймээс аймгийн Засаг дарга томуугийн дэгдэлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх үүднээс сайдад санал хүргүүлж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг дахин долоо хоногоор сунгуулсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)