Машинаа зам дээр зогсоож залбирал үйлдсэн жолоочийг торгоно

Арабын нэгдсэн Эмират улс залбирлын цагаар автомашинаа зам дээр орхисон жолоочийг 1000 дирхэм буюу 272 ам.доллараар торгож байхаар болжээ.

Лалын шашинт улсын иргэд мөргөлийн цаг болоход бүгд хийж байсан жалаа орхиод залбирал үйлддэг. Автомашин жолоодож яваа жолооч нар ч төв зам дээр машинаа хаячихаад залбирал үйлдэхэд тохиромжтой газар хайн буугаад явчихдаг байна. Энэ нь зам дээр зорчиж яваа бусад тээврийн хэрэгсэлд хүндрэл учруулж байгаа учраас ийнхүү торгуулийн механизм ажиллуулахаар болжээ.

Замын цагдаагийн газраас жолооч нарт хандан “ШТС-ын дэргэд байгуулсан залбирлын өрөө, зам дагуу байх зориулалтын сүм, залбирлын газруудад залбирлаа үйлдэх”-ийг нийт жолооч нартаа анхааруулж байгаа юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. доллар аар ажлаа хаячхаад

    0 0 Хариу бичих
  2. ацнуун минь ээ... үсгийн алдаагаа хяналдаа

    0 0 Хариу бичих