ДЭМБ-ын төлөөлөгчид гуравдугаар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Eagle.mn


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга доктор Виван Лин тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчид тус эмнэлэг дээр туршилтаар хэрэгжиж байгаа Эмнэлгийн бие даасан байдал төслийн явц, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, тус эмнэлгийн санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын ололттой болон бэрхшээлтэй асуудлын талаар эмнэлгийн удирдлагын багтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлгэрэнгүй санал солилцлоо.

Мөн төлөөлөгчид энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2010-2013 онд ДЭМБ, Мянганы сорилтын сангийн дэмжлэг туслалцаатайгаар тус эмнэлэг дээр байгуулагдсан тархины харвалт, зүрхний шигдээсийн тасгууд, эрчимт эмчилгээний тасаг, зүрх, тархины судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний тасгуудын үйл ажиллагаатай танилцсан байна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)