МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо

Б.Нандин-Эрдэнэ


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хамтарсан үнийн зөвлөл он гараад хоёр удаа хуралдсан. Зөвлөлийн хурлаар зөвлөмж гаргаж Засгийн газар болон импортлогч компаниудад хүргүүлсэн байгаа. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр шатахууны нөөц улсын хэмжээнд хангалттай байна гэсэн. УИХ дээр МАН-ын бүлгийн дарга 45 хоногийн шатахууны нөөц бий гэсэн дүгнэлт хийж байна лээ. Өөрөөр хэлбэл, борлуулалтын хувьд бэрхшээл гарахгүй юм байна гэсэн ойлголтоор Үнийн зөвлөл зөвлөмж гаргасан. Үүнийг 2018 оны нэгдүгээр сарын 18-нд гаргасан байгаа. Зөвлөмжид өргөн хэрэглээний шатахууны үнийг нэмэхгүй байх талаар тусгасан. Харамсалтай нь зөвлөмж гарснаас хойш гурван хоногийн дотор нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. 

ШТС-уудад маш урт дараалал үүссэн, бухимдал их байна. Зарим газар зөвхөн карт, талоноор борлуулж байна. Тиймээс МҮЭХ-ноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. "Үнээ нэмэхгүй байх үүргээ хүлээхгүй байгаа ААН-үүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцооч ээ" гэсэн шаардлагыг тавьж байна. Хэрэглэгч буюу иргэдийг төр засагтай нь хамт нөлөөлөх, шантаажлах замаар энэ асуудлыг шийдэх нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзэж байна" гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)