С.Чинзориг: Татвар багасгаж, цалин нэмэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээ хийнэ

Eagle.mn


Энэ сарын 25-нд ОУВС-гийн үнэлгээний баг манай улсад  ажиллана. Энэ үеэр нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газар хэлэлцээрт оруулахаар ажиллаж байна. Үүний эхэнд төрийн албан хаагчдын цалин болон татварын босгыг нэмэх шаардлагатай байгаа талаар ярилцах юм.

Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг ярихдаа,

-Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт орохоход бид бэлтгэл ажлаа базааж байгаа.

ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гээд өмнөх Засгийн газар хэлэлцээ байгуулчихсан юм билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. 2014 оноос хойш үндсэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд инфляци ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа ОУВС-тай хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж үгүй ч гэсэн орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Төсвийн тодотголоор 54 тэрбум төгрөг тусгаж төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаад 2017 онд олгосон. Харин 2018 оны төсөвт 56 тэрбум төгрөг туссан. Үүгээр төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоно.

Харин татварын хувьд,  бидний зүгээс татварын босгыг эргэж харж болох юм гэсэн байр суурьтай байгаа. 1.5-аас дээш цалинтай хүмүүст хамаарах уу гурван саяас дээш цалин хүнд хамаатуулах уу гээд босгыг нэмэгдүүлэх асуудлыг нэмж болно гэж бодож байна.

Иргэдийн дунд ойлголтын зөрүүтэй асуудлууд байх шиг байна лээ. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн бүрээс 20 хувийн татвар авахгүй. Одоогийн хуулиар 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай хүн бүр 10 хувийн татвар төлнө, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Гэхдээ 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас нь 10 хувийн татвараа авч, 1.5 сая төгрөгөөс дээш гарсан орлогоос нь 20 хувийн татвар авах юм. Мэдээлэл сайн өгөөгүй болохоор ийм мэдээллийн ойлголтын зөрүү байх шиг байна. Ажлын хэсэг гараад энэ талаар судалгаа хийж байгаа гэжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. МАХАН ТОЛГОЙ ЮУ ГЭНЭ ВЭ ... 1,5 - аас дээш , 1500010 төг был 20 % гэнэ ... ЁСТОЙ ХУЦВАА

    0 0 Хариу бичих
  2. CREDIT OFFER Түргэн шуурхай, итгэлтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлэхийн тулд банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн талаар бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: [email protected] [email protected] Whatsapp: 0033644664081

    0 0 Хариу бичих
  3. За энэ МАН ч аргагүй л ТЭНЭГГ ДЭЭРЭЭС НЬ ЗӨНӨГ залгаж яваа нам юм аа

    0 0 Хариу бичих
  4. mungutei boloo uu.Tsatsaad duusgah nee dee

    0 0 Хариу бичих
  5. tsalin nemchideg tegeed adil bagshiin ajiltai ulsad ajillasan jil tsalin ijil baisan humuusiin tewtgever yalgaatai deer door bolchidog uuniig tsohitsuulah arga oloochee.ene chin ard tumniig buhimduuldag zuil

    0 0 Хариу бичих
  6. Чи өөрийнхөө хүсэлтээр огцор! Чадахгүй бол чамайг хүчээр зайлуулна! Чи Монголын төрд хэрэггүй үхдэл!

    0 0 Хариу бичих
  7. Hudal hutshaas uur um bn uu ta nart.Chadahgui bol zailtsgaa.7 buudliin Doljin chavgants ch ta naraas geer shiidvertei ajillan za.

    0 0 Хариу бичих
  8. Татвараа хуучнаар нь болго. Монголчууд МАН-г сонгосон, ОУВС цаашаа...

    0 0 Хариу бичих
  9. Бас л ОУВС аас зөвшөөрөл авна,ярилцана, хэлэлцээ хийнэ гэх мэт байдлаас хэзээ салах вэ.Толгойгүй Засгийн газар яана даа.Ийм байхад ард иргэдийн ядуурал арилахгүй бололтой

    0 0 Хариу бичих