Дэлхийн аваргын алтан цомыг ирэх дөрөвдүгээр сард Монголд авчирна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга багт олгодог FIFA World cup цом дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Цомыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Лондон хотод болоход Италийн нэрт хөлбөмбөгч, 2006 оны дэлхийн аварга Андреа Пирло, Английн хөлбөмбөгч, 1966 оны дэлхийн аварга Жефф Херст нар оролцсон байна. FIFA World cup энэ оны тавдугаар сар хүртэл дэлхийн 51 улсын 91 хотод зочилно. Үүнд манай Улаанбаатар ч багтаж байгаа юм. FIFA World cup өнөөдөр Шриланкийн Коломбод очсоноор аяллаа эхэлж байгаа бөгөөд манай улсад ирэх дөрөвдүгээр сарын 23-нд ирэх юм. Энэ үеэр хөгжөөн дэмжигчид цомтой хамт зургаа авахуулах боломжтой юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)