“МонГеоКат” систем дэлхийн шилдэг бүтээлээр шалгарчээ

Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн хамт олны Австралийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан геологийн мэдээллийн каталоги систем “МонГеоКат” нь Дэлхийн гео-орон зайн форумаас шалгаруулдаг “Дэлхийн гео-орон зайн шилдэг бүтээл”-ийн 2018 оны шилдгээр шалгарчээ. Энэхүү шагналыг Ашигт матмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн  технологийн төвийн дарга Г.Золсайханд Энэтхэг улсын Хидербад хотноо гардуулан өгсөн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан геологийн мэдээ мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилтын хүрээнд "МонГеоКат" системийг хөгжүүлж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)