Золбин нохой 17 хүн уржээ

Eagle.mn


Хойд хөршийн Белгород мужийн Шебекино хотод золбин нохой 17 хүн хазжээ. Бел.ру цахим хуудсанд энэ талаар мэдээллээ.

Хазуулж гэмтсэн хүмүүсийн ес нь бага насны хүүхэд гэнэ. Мөн галзуу өвчний халдвар авсан болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ. Нохойг барьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Албан мэдээллээс үзвэл, галзуу өвчтэй нохой муур хүн рүү дайрсан тохиолдол зөвхөн тус мужид он гарснаас хойш 15 удаа гараад байгаа аж.      

Гудамжны золбин муур, нохой галзуу өвчнөөр өвчилж, хүн рүү дайрах тохиолдол ОХУ-д сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болоод байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард муурнууд галзуу өвчнөөр өвчилснөөс болж Москва хотын зүүн өмнөд дүүргүүдэд хөл хорио тогтооход хүрч байжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)