Emirates 36 онгоц авах гэрээг Airbus-тай байгуулав

Emirates нисэх компани 36 ширхэг А380 онгоц худалдан авах харилцан ойлголцлын гэрээг Airbus-тай байгуулжээ. Бичигдсэн гэрээний дагуу 20 ширхэг А380 онгоцны захиалга ба өөр 16 агаарын хөлөг яригдаж байна. Онгоцнуудын нийлүүлэлт 2020 онд эхлэх бөгөөд гэрээний үнэ нь 16 тэрбум ам.доллар болж байна. “А380 агаарын хөлөг нь Emirates нисэх компанийн амжилтын чухал хэсэг болдог. Манай зорчигчид энэ онгоцонд дуртай. Бид түүнийг нислэгийн бүхий л чиглэлд ашигладаг. Уг агаарын хөлөг  ашиглалтынхаа уян чанарыг дээд зэргээр харуулж чадсан. Шинээр захиалсан онгоцнуудын хэсэг нь манай агаарын хөлгийн паркийг шинэчлэхэд бусад нь ирээдүйн өсөлтийн төлөө ашиглагдана. Бид Airbus-тай  бүтээгдэхүүнийг шинэчлэх тухайлбал зорчигчдын бүхээгийг сайжруулах талд дээр хамтран ажиллаж байна” хэмээн Emirates компанийн бүлгийн удирдлагын тэргүүн Ахмед бин Саид Аль Муктум мэдэгдлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. galzuu yum bichihiin.ene setguul zuid chin dandaa orkuud ajildag boltsiimuu.hel nairuulga gej huuhdees dor

    0 0 Хариу бичих
  2. миат тэгсэн чинь хоёрхон онгоц зээлээр аваад тэрийгээ төлж бгаа. 4 ямбий онгоц түрээсэлдэг. Яана монгол. Хэзээ өөдөлнө өө. Тэгчээд нээх тэнгэр заяа ярина аа.

    0 0 Хариу бичих