ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын 23

Ш.Самбуу


Мейсен хотын шаазангийн үйлдвэр байгуулах зарлиг гаргажээ

1710-Саксоны курфюрст ба Польшийн хаан хүчирхэг хэмээгч Август Эльба мөн дээрх Мейсен хотод шаазангийн гар үйлдвэр байгуулах зарлиг гаргажээ. Хятадын шаазангийн нууцыг тайлсан европчуудын том амжилт нь тэр болсон юм. Алхимич Иоганн Фридрих Бёттгер залуудаа ямар ч бодисыг алт болгох аргыг олсон гэж өөрийгөө магтаж байсан юм. Магтаал нь хориг болсон гэдэг. Мөнхийн өрөнд байсан курфюрст тэр мастерийг өөрийн авьяасаа гаргатал нь барьж байв. Тэгээр түүний алт хийх үйлдлийг нь ажигла гээд тоочин, физикч Эренфрид Вальтер фон Чирнгаузад тушаасан байв. Тэрээр Хятад шаазанг сонирхогч нэгэн байжээ. Хэсэг хугацааны дараа алт гаргах нь хоосон гэдгийг мэдсэн тэд харин шаазангийн нууцыг элдэв шаврыг янз бүрийн температурт шатааж байгаад 1709 он гэхэд мэдэж чадсан гэдэг.  Европын дээдсийн тансгийн бэлгэдэл болж чадсан Мейсены шаазангийн эрин 1720 оноос эхэлжээ. 

1368-Хятадын Мин гүрний хаан ширээнд Жү Юаньжан суужээ. Ийнхүү Мин гүрэн дараагийн гурван зууны туршид оршин тогтносон юм.

1556-Түүхэнд бүртгэгдсэн хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт Хятадын Шаньши мужид болжээ. Газар хөдлөлтийн улмаас 830 мянган хүн амиа алдсан байна.
1571-Английн Лондон хотод эзэн хааны дэргэдэх валютын бирж нээгджээ.

Ариун Ромын эзэнт гүрэн дотор Лихтенштейны вант улс байгуулагдав

1719-Австрийн эзэн хааны ордны амбан ноён Иоганн Адам Андреас фон Лихтенштейн 1699 онд Шелленбергийн эзэмшлийг 1712 онд түүний зэрэгцээ Вадуц гүнтний нутгийг 405 мянган гульденаар худалдан авсан байв. Түүний өв залгамжлагч Йозеф Венцель эзэн хаан VI Карлааса эдгээр нутгийг нэгтгэн эзэмшигчийнхээ нэрийг авсан вант улс болох зарлигийг 1719 оны энэ өдөр гаргуулж чадсан байна. Шинэ төрсөн вант улс Ариун Ромын эзэнт гүний 343 орны нэг болжээ. Гурван зуун жил өнгөрсний дараа эдгээр 343 орноос Люксембург ба  Лихтенштейн хоёр л үлдсэн байна. 

1789-АНУ-д Жоржтауны коллеж байгуулагдав. Энэ нь тус улс дахь хамгийн анхны католик сургууль болсон юм.
1849-АНУ-ын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн докторын зэрэг хамгаалав. Элизабет Блакуелл гэгч эмэгтэй анагаах ухааны докторын зэргийг Нью-Йорк хотын Женевийн коллежид хамгаалжээ.
1899-Филиппинд анхны бүгд найрамдах улс байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр Эмилио Агинальдо сонгогдсон байна.
1942-Дэлхийн II дайн: Японы эзэн хааны арми Австралийн мэдэлд байх Шинэ Гвинейг булаан эзлэхийн төлөөх тулалдаанаа эхлүүлэв.
1943-Дэлхийн II дайн: Буна-Гонагын тулаанд Америк, Австарлийн хамтарсан арми Японы армийг бут ниргэжээ.
1950-Шинээр байгуулагдсан Израиль улсын нийслэл хотыг Иерусалем гэж зарлав.
1957-Америкийн зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон нисдэг таваг зохион бүтээжээ.
1973-АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Вьетнамтай энхийн хэлэлцээ хийж байгааг олон нийтэд зарлажээ.
1986–Рок-н-Роллын алдарын танхим байгуулагдав. Алдрын танхимын анхны гишүүнээр Литлл Ричард, Чак Берри, Жеймс Браун, Рей Чарльз, Сем Кук, Фатс Домино, Эверли Бродерс, Бадди Холли, Жерри Ли Льюс, Элвис Пресли нарыг бүртгэн авчээ.
1997-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Мадлен Олбрайтыг томилов. Ингэснээр тэрээр АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга болсон юм.
2001-Хятадын Коммунист намыг эсэргүүцсэн таван хүн Тянь Аньмины талбайд өөрсдийгөө шатаахыг оролджээ. Цагдаа нар цаг алдалгүй энэ оролдлогыг таслан зогсоосон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)