Х.Булгантуяа: Барилга, уул уурхайн салбарынхны орлогын албан татварыг эргэж харахаар төлөвлөсөн

С.Шийлэгтөмөр


Ерөнхий сайд татварын асуудлаар ОВУС-гийнхантай эргэж ярилцана гэж мэдэгдсэн. Энэ саналаа ОУВС-д танилцуулсан уу, эсвэл ажлын хэсгийг нь Монголд ирэхээр танилцуулах юм уу?

Хүсэлтүүдээ ОУВС-д өгчихсөн байгаа. Ажлын хэсэг нь удахгүй, энэ сарын 25-нд Монголд ирнэ. Жил гаруйн өмнө ОУВС-тай хэлэлцээ хийж байхад нөхцөл байдал шал өөр байсан. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг төлөх хугацаа тулчихсан байлаа. Мөн энэ оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая, зургадугаар сард “Дим Сам” бондын 160 сая ам.доллар гээд өр төлбөрүүд ар араасаа нэхэгдчихсэн байсан үе. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед олон улсын санхүүгийн байгууллагуудаас төсвийн сахилга батыг баримтлах, нэг төсөвтэй болох, зарлагаа хумих, орлогоо нэмэгдүүлэхэд дайчлах гэх мэт зөвлөмж өгч байсан юм билээ. ОУВС-гаас ч ийм зөвлөмж өгсөн байдаг. Гэвч тухайн үед нь тодохой арга хэмжээ аваагүйн улмаас биднийг ОУВС-тай хэлэлцээр хийх үед нөхцөл байдал амаргүй байсан. НӨАТ-ыг 10 хувиас нэмэх гэх мэт ард түмний нуруун дээр ирэх зарим төрлийн татваруудыг нэмэх саналыг ОУВС-гаас тавьсан юм.

ОУВС-д шатахууны онцгой албан татварыг эргэж харах саналаа хүргүүлсэн.

Харин бид НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхлээд удаагүй, иргэд, аж ахуйн нэгжүүд НӨАТ-аа төлдөг болж байхад хувь хэмжээг нь нэмэх хэцүү гэж үзсэн. Ер нь Монгол Улсын төсвийн орлогын 80 орчим хувийг татвар бүрдүүлдэг учраас гол татваруудаа нэмэхийг шаардаж байсан юм. Одоо бид ОУВС-тай зарим асуудлыг эргэж ярихаар төлөвлөж байна. “Улирлын чанартай буюу зуны хэдхэн сар хүнд нөхцөлд ажиллаад гайгүй өндөр цалин авахаар их хэмжээний татвар авахаар байна” гэсэн бухимдал барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс их гарч байгаа. Тиймээс энэ салбарыг тусгайлан авч үзээч гэсэн саналыг ОУВС-д тавьж байна. Мөн шатахууны онцгой албан татварыг эргэж харах саналаа хүргүүлсэн.

Шатахуун импортлогчдын шахалтыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү?

Өнөөдөр амаргүй нөхцөл байдал үүсчихээд байна. Нефьтийн үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр үнэд хүрчихлээ. Дээрээс нь ам.долларын ханш харьцангуй өндөр хэвээрээ байна. Үүнийг дагаад шатахууны хилийн үнэ өндөр болчихож байгаа гэсэн үг. Энэ бүхнээс дүгнээд үзэхээр хэрэглэгчдэд очиж байгаа шатахууны үнэ зайлшгүй нэмэгдэхээс өөр аргагүй болчихоод байгаа юм. Хуучин бол шатахууны онцгой албан татвар бага байдаг байсан. 30-50 мянган төгрөг орчим байсан бол одоо 260-280 мянга хүрчихсэн. Монголын хилээр орж ирж байгаа нийт шатахууны 60 орчим хувь нь дизель түлш, 4-5 орчим хувь нь А80, бусад нь 90-ээс дээш октантай шатахуун байдаг. Шатахууны онцгой албан татварыг багасгана гэхээр дизель түлшний гол хэрэглэгчид болох уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт татаас өгч байгаагаас ялгаагүй байдаг. Тиймээс иргэдийнхээ нуруун дээр ачаалал өгөхгүй байх механизмыг олох ёстой гэдгийг ОУВС зөвлөсөн. Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг учраас дэлхийн зах зээлээс хамаарч байгаа үнийг байнга тогтоон барьж чадахгүй. Тиймээс бид ам.долларын ханшийг бууруулах, шатахуунаа дотоодоосоо хангадаг болох бодлого баримталж байгаа. Гэхдээ бид богино хугацаанд хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгээ ОУВС-тай ярилцана. Уг нь дэлхийн зах зээлийн ханшаас хамаарч онцгой албан татварын хэмжээг тогтоох эрхийг УИХ-аас Засгийн газарт өгчихсөн байдаг. Засгийн газар Үнийн зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн шатахууны онцгой албан татварын хэмжээг тогтоодог. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 90-ээс октантай шатахууны онцгой албан татвар 260 мянга, дизель түлшнийх 280 мянга байхаар тогтоож энэ оны төсөвт 300 орчим тэрбум төгрөгийн орлого орно гэж төсөвлөсөн. Шатахууны онцгой албан татварыг бууруулахаар боллоо гэхэд төсвийн орлого тасарна. Гэхдээ бууруулахгүй бол нийгэмд учруулах хор уршиг нь их учраас ОУВС-тай ярилцаж байгаа. 

Шатахууны онцгой албан татварыг бууруулахаар боллоо гэхэд төсвийн орлого тасарна. Гэхдээ бууруулахгүй бол нийгэмд учруулах хор уршиг нь их учраас ОУВС-тай ярилцаж байгаа. 

ОУВС-д одоогийн байдлаар хоёр санал тавиад байгаа гэсэн үг үү?

Бид ОУВС-гийн өмнө хууль эрх зүйн орчноо сайжруулж олон улсын төвшинд хүргэх үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд саяхан Төв банкны тухай болон Банкны тухай хуульдаа өөрчлөлт орууллаа. Мөн Засгийн газраас Хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, хуулиа өөрчлөх үүргээ цаг тухайд нь биелүүлж байна. Мөн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой. Энэ үзүүлэлтүүд сайн гарч байгаа. Өнгөрсөн онд төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давж биелэсэн. Эдийн засаг 3.8 хувиар өссөн. Гэхдээ эцсийн дүн нь ирэх хоёрдугаар сард гарна.

Анх тохирсон зарим зарчмаа Монгол Улсын өнөөдрийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай холбогдуулан зөөлрүүлээч гэсэн санал тавихаар зэхэж байна.

Эдийн засгийн өсөлт ийм байгаа нь ОУВС-гийнхны анхны тооцооллоос өндөр байгаа юм. Тиймээс анх тохирсон зарим зарчмаа Монгол Улсын өнөөдрийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай холбогдуулан зөөлрүүлээч гэсэн санал тавихаар зэхэж байна. Гэхдээ 500 тэрбум төгрөг гэдэг бол Монгол Улсын хуримтлагдсан өртэй харьцуулахад юу ч биш. Хөдөлмөрийн насны нэг хүнд ногдож байгаа ахмад настан, хүүхдийн тоогоороо манай улс дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Ийм улс орны хувьд боловсрол, эрүүл мэндийнхээ салбарт хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй байдаг. Тиймээс “Орлого давж биелэсэн учраас одоо татвараа бууруулъя гэж ярихаасаа илүүтэйгээр эдийн засгаа тэлээч, нийгмийн өмнө тулгамдсан эрүүл мэнд, боловсролын салбар руугаа хөрөнгө оруулалт хийгээч” гэсэн зөвлөмжийг ОУВС-гаас өгч байгаа. Мөн “Хуримтлал үүсгээч, гадаад, дотоодод гаргах бондын хэмжээгээ багасгаач, гаргалаа ч хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэйг нь сонгооч” гэж зөвлөсөн.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

  1. Саяхан л энэ хүүхэн чинь НИК-ийн Оюунгэрэлийн үүдэнд суудаг туслах нь байсан гэдэг. Иймээс Оюунгэрэлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Сангийн Яаманд томилогдсон хөлсний бие төлөөлөгч гээд ойлгочих. Ард түмний эрх ашиг бол Булгантуяад хог новш л байгаа нь үнэн.

    0 0 Хариу бичих
  2. Салбарыг тусгайлан авч үзэж болохгүй. Уул уурхайнхан хамгийн өндөр цалинтай. Тэндээс л баячууд төрсөн. Хамгийн баян хүмүүсээ мултална гэдэг бол гэмт хэрэг шүү.

    0 0 Хариу бичих
  3. Тэр бондоос бондооснууд нь өрөө төлөө, ард түмэнийг золиослохоо боль. Валютын сан чинь зардалаа багасга, авч чадахгүй байгаа татвараа ав гэсэн болохоос өгдөгийг нь газар үмхүүлж мөлхүүл гээгүйл байлгүй. Тэр их буяны ажлаа больсон нь дээрээ

    0 0 Хариу бичих
  4. ингэн ингэн ОУВС-аас мөнгө авах хэрэг байна уу. Улсад янз бүрийн хэлбэрээр хохирол учруулсан хулгайчдад алдсан бүгдээ цуглуулж аваач ээ. олон олон жил татвар төлсөн одоо ч татвараа төлсөөр байгаа бид гүрийж бүсээ чангалж одоо бүр тасарлаа шидээ

    0 0 Хариу бичих
  5. hutsdag novsh. Petrovisin Oyungerelin munguur MAN-d orj irsen. odo tur zasginha umnuus Petrovisin zuv gej hashgirch bn. todorhoi bsan yum. neg kompani erh ashgin tuluu yava huviin sonirholtoi zavaan huhen. chi Mongolig har jagsaaltad oruulah zahia bichsen bj zailaagu yum u te mungute humuus tom yum aaa

    0 0 Хариу бичих
  6. Petrovisiin Mied tulsun tomilgoo odoo l zardlaa nuhuj bgaan bna

    1 0 Хариу бичих
  7. Төр барьж чадахгүй ман

    0 0 Хариу бичих
  8. CREDIT OFFER Түргэн шуурхай, итгэлтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлэхийн тулд банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн талаар бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: [email protected] [email protected] Whatsapp: 0033644664081

    0 0 Хариу бичих
  9. Delhii dayaar neftiin une buuhad yaagaad Mongold buuhgui bsan be gedgiig bas tailbarlana uu

    0 0 Хариу бичих
  10. Hehe Одоо мэргэжил боловсролоор нь ялгах нь. Хөдөлмөрийн хүнд хортой хэвийн бус гэдгийг ШУ аар хэмждэг үзүүлэлтээр нь олон жил тогтоосон юм ш дээ. Юм аа мэдэж ярь

    1 0 Хариу бичих
  11. Цочсон царайтай тэнэг хуухнийг огцруулах хэрэгтэй,Монгол улсад гай тарихаас еер юу хийж чадах юм бэ.

    2 0 Хариу бичих
  12. Энэ хүүхнмйг зайлуулахгүй бол төрийг самарч дуусгахнээ. Худлаа улс төр хмйхээс өөр юу ч чадахгүй иймэрхүү дэд сайдуудыг явуулах хэрэгтэй

    2 0 Хариу бичих
  13. Төрийн эрхийг ОУВС өгье нэгэнт л төр засаг өөрсдөө шийдвэр гаргаж чадах чадамжгүй юм чинь...

    1 0 Хариу бичих
  14. МАН - ЫХАН САМАРЧ БАЙНА ДАА ?!! ХОЖИМ ГАРАХ ХОР УРШИГ , ҮР ДАГАВАРУУДЫГ НЬ ТООЦСОН СУДАЛГАА ДҮГНЭЛТ МУУ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЖ АРД ТҮМНИЙГ ХОХИРООЖ ИНФЛЯЦИЙГ ХӨӨРӨГДЧИХӨӨД НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ ГЭГЧЭЭР ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА !!! ЭНЭ ДЭД САЙД ГАДААДАД БОЛОВСРОЛ ОЛСОН ХАЛЬТ ХЭЛ СУРСАН БАЙЖ БОЛНО !!! МЭДЭМХИЙРЧ ЕХ - НД ЯВУУЛСАН АЛБАН БИЧИГ МОНГОЛ УЛСАД ЯМАР ИХ ХҮНДРЭЛ ГАЙ ДАГУУЛСАНЫ ОДОО БҮГД ХАРААД Л , ЭДЛЭЭД СУУЖ БАЙНА !!! ГАРГАСАН БОДЛОГЫН АЛДААГ ЗАСАХ ГЭЖ ЯМАР ИХ ХӨРӨНГӨ САНХҮҮ , ХҮН ХҮЧ ЗАРЖ БАЙНА !!!! ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХОХИРОЛЫГ НАМ ДАГАСАН ЭНЭ МЭТ ЛИФТЧИД ТӨЛӨХ ҮҮ ?!!!!

    2 0 Хариу бичих
  15. Энэ Хулгана туяа энд тэнд ярилцлага өгөх ямар дуртай юм бэ ..

    1 0 Хариу бичих
  16. Ene sangiin ded said chini Petrovisd ajillaj bsan, ungej yarilgui yakhav. Tseejeeree khamgaalj bna.

    1 0 Хариу бичих
  17. Za yostoi ene emegtei shig bolowsroltoi, sain ajillaj bga hun mongold tootoi shu. Heden te1, ork nohoin baasnuud yostoi amaa medej chalchaarai yostoi durgui hurgechlee.

    3 3 Хариу бичих
  18. Chingis bondoos zeel avsan humuusiin tuluhgui bgaa mungiig yagaad shudraga hudulmurchid tuluh estoi yum be?diilsen ni deldiisnee daramtalj muljij bgaa yum bishuu?ene bol luivar

    1 0 Хариу бичих
  19. Dunkuuu choijootoi niilj mongolchuudiig 7 turuliin tax daramtanj avaachhj doromjilj bga avgai chin ene ddd, huk ee hurdan zailuulaacheee ene avgaig

    2 0 Хариу бичих
  20. Байгаа байдлаа л хэлж байна штээ. Мэдээд ярьж байна. Энэ комент бичсэн хүмүүс өөрсдийнхөө усан тэнэгийг л гайхуулж байна. Ичихгүй нэрээрээ гарч ирээд харааж зүхчээч. Чадахгүй байжээж.

    0 2 Хариу бичих
  21. Энэ тэнэг авгайг зайлуулаачээ.Ямарч мэдлэг боловсролгүй,тооцоо судалгаагүй,аманд орсоноороо худлаа хуцдаг тэнэг авгай.Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ (баррель ) $67 байна.Одоогоос 5 жилийн өмнө буюу 2013 оны 1-р сард нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр $ 111.06 байсан байна.Тэгэхээр энэ авгай ингэж худлаа хуцаж байна... Өнөөдөр амаргүй нөхцөл байдал үүсчихээд байна. Нефьтийн үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн хэдэн жилд байгаагүй өндөр үнэд хүрчихлээ. Дээрээс нь ам.долларын ханш харьцангуй өндөр хэвээрээ байна. Үүнийг дагаад шатахууны хилийн үнэ өндөр болчихож байгаа гэсэн үг.... Монголчуудыг тэнэг гэж доромжилохоо боль,тэнэг авгай,эхлээд дэлхий дээрхи үнийг судал,дараа нь харицуулан бод тэгээд яарилцлагаа өгч бай тэнэг авгай .2013 оны 1 -р сард дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ $111 байхад Монголд шатахууны үнэ хэд байсан,2017 оны 1-р сард дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ $ 67 байхад Монголд шатахууны үнэ хэд болоод байгааг эрхэм Монголчууд минь тунгаан бодоорой,

    1 0 Хариу бичих
    • Маанаг минь Нефть 111 доллар бхд Төгрөг 1300тай бсн. Одоо 2450 хүрч бн. Дээр нь онцгой албан татвараа нэмсэн. Ойлгохгүй бн уу

      0 0
  22. Иш зайлуул эдийн засагч юм байх даа. Эхлээд цалингийнхаа хэмжээг олон улсын жишигт хүргэх, дэд сайдуудаа байхгүй болгох, үйл ажиллагааны зардлаа хумих, инфляци, төгрөгийн ханшаа тогтворжуулах нөхцлөө бүрдүүлэх зэрэг арга хэмжээгээ авчихаад ХАОАТ нэмэх асуудлаа яриачээ. Хэрэв татвар нэмбэл үйлчилгээний салбарт зарцуулагдаж буй эх үүсвэр хумигдана. Улмаар үйлчилгээ эрхлэгчдийн орлого багасна. Баян нөхдүүд гадаадаас хувцас, хэрэглэлээ худалдаад авчихна, ядуучууд нь ресторанд хоол идэхгүй, Монголд үйлчлүүлдэг дундчуудынхаа хэрэглээндээ зарцуулдаг зардлыг татвар нэрээр дээрэмдээд халамж болгож тараах бодлогыг барьж байна. Ийм СЯ, эдийн засагчид байх гэж дээ. Татварын нэмэгдлээ боль. Та нарыг сонгуулиар балбаж өгнө дөө.

    3 0 Хариу бичих
  23. ОУВС гэж ямар хулгайчч байнаа ..... ёстой зивүүн хулгайчч байхшиг байнаа тэ ?...

    0 0 Хариу бичих
    • Тэнэг минь ОУВС монгол улсыг дампуурч, Хятадын колони болохоос аварсан. МУ өрөө төлж чадахгүй дампуурал зарлавал манай Уурхайнуудыг хэн өрөнд авах уу? Мөнгөтэйгээрээ Хятадууд авна. Чи ч ойлгохгүй л дээ

      0 0
    • Avragch geech te1 ee. Manaihan hunii ach meddeggui ene met novshnuudaas bolj haa gazar neree barj yawah yum

      0 0
  24. Монгол улсаа хар жагсаалтанд оруулсан дэд сайд гуай юу бодож суудаг юм бол доо.ОУВС ийн нэрийг барьж юм л бол ОУВС аас асууна,ОУВС -тай ярилцана гэх юм. Энэ улсад чинь тэгээд хөл толгой байна уу.Эрх мэдэлгүй болсон юм бол Их хурал Засгийн газар гэж байх хэрэг байна уу

    3 0 Хариу бичих
    • Cham shig malnuudiin gaigaar ene us iim bolson. Naad hun chin harin ood ni tataj bn

      1 0
    • Ийм л эргүү тэнэг ард түмэнтэй хүмүүсдээ бид

      1 1
  25. Хэдийгээр сайд ч гэсэн мэдэхгүй сэдвээ тэр тусмаа татварын тухай болгоомжтой ярих хэрэгтэй. Сайдын үг нөлөө ихтэй.

    3 0 Хариу бичих