2017 онд аялал жуулчлалын салбарын орлого 21.9 хувиар өсчээ

Монгол Улсад 2017 онд ирсэн жуулчдын статистик мэдээлэл гарчээ. Жилийн эцсийн байдлаар Монгол Улсад ирсэн нийт зорчигчдын тоо 71750-иар буюу 13.21 хувиар өссөн бол жуулчдын тоо 66938-аар буюу 14.21 хувиар өссөн байна. Улмаар 2017 онд аялал жуулчлалын салбарын орлого 21.9 хувиар өсч, Монгол Улсын эдийн засагт 400 сая ам.долларын орлого оруулжээ.

ОХУ болон БНСУ-аас ирсэн жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад хамгийн их өсөлттэй байна. Харин Их Британи, Украйнаас ирсэн жуулчдын тоо буурчээ. Их Британиас ирэх жуулчдын тоо 161 хүн буюу 2.5 хувиар буурсан нь тус улсын иргэн Стив Нэш 2016 оны наймдугаар сард Архангай аймагт аялаж явахдаа бусдын гарт амиа алдсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн найман төрөлд хуваадаг байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу  албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх, бусад гэсэн таван ангилалаар тооцон Монголд ирсэн жуулчдын тоон мэдээллийг дараахь байдлаар гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)