Сирид шинэ дайн өрнөж байна

Х.Батсайхан


-НҮБ, ОХУ “дуугүй байх” замаар Турк улсад курдуудыг хядах эрхийг олгов уу–

Турк улс Сирийн нутагт үйл ажиллагаа явуулж буй курдын зэвсэгт бүлэглэлийг дарахаар тус улсын нутагт Дамаскийн зөвшөөрөлгүйгээр хуурай замын цэрэг оруулсан билээ. Тус улс өмнө нь 2016 онд хил хязгаарынхаа аюулгүй байпдлыг хангах нэрийн дор мөн үүнтэй төстэй “Евфратын бамбай” хэмээх ажиллагаа явуулж, Сирийн нутаг дахь курдүүдэд цохилт өгч байсан юм.

Туркийн хуурай замын цэрэг Сирид цөмрөн орсны дараа Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Бид Жараблюс, Эль Бабед хийснийхээ нэгэн адилаар аллага, хядлагын хонгилыг таслах ажлаа Афринд үргэлүүлж байна. Хуурай замын ажиллагаа эхэлсэн. Бидний дараагийн бай Манбиж” хэмээн мэдэгдсэн юм. Энэ бол Турк улс курдуудын эсрэг эхлүүлсэн дайнаа цаашид үргэлжлүүлж, эцэст нь хүргэнэ гэсэн утгатай мэдэгдэл болох нь хэнд ч ойлгомжтой. Бүр тодруулбал, урт, ужиг дайн болж үргэлжлэх магадлалтай. Хэдийгээр Р.Т.Эрдоган “Хурдан дуусгахыг хичээнэ” гэсэн ч энэ бол баталгаа биш. Гэтэл АНУ, ОХУ, тэр ч бүү хэл  Олон улсын хамтын нийгэмлэг Афринд үүсээд буй нөхцөл байдлын талаар дуугүй байх зарчмаар туркуудэд курдүүдийг хядах зөвшөөрлийг олгож байна гэж ойлгогдохоор байна.

НҮБ өчигдөр энэ асуудлаар  шуурхай хуралдсан ч ямар нэг шийдвэр гаргасангүй. Шуурхай хуралдаан хийх ажлыг зохион байгуулсан гол улс болох Францын төлөөлөгч Франсуа Делаттр л “Шуурхай хуралдааны үеэр Африны хямралыг зохицуулах талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг өрнүүллээ” гэсэн мэдэгдэл хийсэн. Харин Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “НҮБ энэ асуудалд оролцвол аллага хядлагыг дэмжсэн хэрэг болно” гэж мэдэгджээ.

Франсуа Делаттр НҮБ-ын шуурхай хуралдааны үеэр. 2018.01.22

Байлдааны ажиллагаа явагдаж байгаа бүс нутагт 324 мянган хүн оршин сууж байгаа юм байна. Үүний 126 мянга нь бусад мужаас нүүж ирсэн дүрвэгчид гэж РИА Новости агентлаг мэдээлж байгаа юм.

Турк улс “Оливийн модны мөчир” хэмээх нэртэй цэргийн ажиллагааг бямба гаригт эхлүүлж, Сирийн нутагт хуурай замын цэрэг оруулсан юм. Ингэхдээ эхлээд 72 бөммбөгдөгч онгоцоор 100 байрлалд агаараас цохилт өгсөн бөгөөд дараа нь Туркийн хуурай замын цэрэг Сирийн сөрөг хүчний Чөлөөт армийн нэг хэсэгтэй нэгдсэн гэсэн мэдээлэл байна. Туркийн цэргүүд Башар Асадыг эсэргүүцэгчидтэй нэгдсэн гэсэн энэ мэдээлэл үнэн бол маш ноцтой. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр туркийн арми курдуудын байрлаж байгаа нийт 170 байрлалд цохилт өгчээ.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Mongoliin neg nomeriin media group gej bga ene eagle-iixan..ene medeeg bichij bgaa setguulch tend ornoj bga zuilees yu ch medexgui gedegee xaruulj bna....yadaj gadnii medee xuulj tavij bgan bol olon talt medeenees bichix zuilee gargamaariin...

    0 0 Хариу бичих
  2. duulgavargui baih har uhaanaar gemt hereg

    0 0 Хариу бичих
  3. Асадын эсэрэг ажилагаа бол цаад эзэн нь тодорхой Сири -ийн дайны захиалагч зохион байгуулагч нь шашины хүн .Шашин орсон дайн эмх замбараагүй хэн хаанаас яагаад байгаа нь тодорхой биш хэн дуртай нь байлдаж будлиан үүсгээд байдаг эцэст нь хүлээх хариуцлагыг хэнд үүрүүлэх нь тодорхой бус байх зорилгоор бүгд л байлдсан мэт харуулах гээд байгаа .Гэхдээ дарагдаад өнгөрөх булхай гэж байдаггүй харагдах газараа маш тодорхой харагддаг .

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ