Манай биатлончид цагаан олимпод орж магадгүй

Б.Тайван


БНСУ-ын улсад “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпод Монголоос гурван (цанын төрөлд хоёр, пара цанын төрөлд нэг) тамирчин оролцох боломж өндөр байгаа. Ялангуяа пара цанын төрөлд Б.Ганболд эрхээ авсан бол Б.Ачбадрах, Ц.Отгонцэцэг нарын оролцох эрх авах эсэх нь өнөөдөр (олимпийн оноо цуглуулах тэмцээн өнөөдрөөр хаагдана) шийдэгдэх юм. Тэгвэл “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд манайхаас биатлоны төрөлд оролцох боломж ойрхон байна. Манай биатлоны шигшээ багийн тамирчид Норвегийн Сиюүсон, Австрийн Обертиллиах, Швейцарийн Ленцерхайде, Словакийн Брезно Осербли, Германы Арбер хотод Европын цуврал тэмцээнүүдэд оролцож чансаагаар эхний 30-д бичигдэж байгаа аж. Олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээн дуустал энэ чансаагаа хадгалж чадвал манай улсаас нэг тамирчин цагаан олимпийн наадамд орох боломж бүрдэх юм байна. Монголын биатлоны шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор Б.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ, Э.Ариунзул, О.Гантулга, Г.Сарантуяа нар тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтад хамрагдаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)