Азийн хөгжлийн банк хувийн хэвшлийнхэнд сургалт семинар хийнэ

Азийн хөгжлийн банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан газраас зохион байгуулж буй хувийн хэвшлийн компаниудад зориулсан сургалт семинар өнөөдөр 09.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд эхлэх гэж байна.

АХБ-наас хувийн салбарт олгодог санхүүгийн бүтээгдэхүүнүүд, зээлийн үйлчилгээ санхүүжилтийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах уг семинарыг АХБ-ны Хувийн салбарын үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Майкл Барроу удирдах юм.

Уг сургалт семинарт мөн Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон АХБ-ны төвөөс Монголыг хариуцдаг Зүүн Азийн газрын дарга Инду Бушан нар оролцох.юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)