Гурван тэрбум төгрөгөөр байгуулсан Лазерын судалгааны лабораторитой боллоо

Б.Нандин-Эрдэнэ


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “Лазерын судалгааны лаборатори” байгуулсан бөгөөд тус лабораторийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үеэр тус лабораторит лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзэх боломжтойгоос гадна лазерийн машинуудын үйл ажиллагааг харууллаа.

Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж байна. Тус лаборатори нь өндөр хүчин чадал бүхий орчин үеийн гурван богино пульстэй лазерын систем, Лазер машин, FTIR спектрометр зэрэг 66 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдтэй аж.

Лазерын  судалгааны лаборатори байгуулагдсанаар лазерын цацрагийн хүчтэй богино импульс гарган авах, лазерын цацраг ба бодисын харилцан  үйлчлэлийн өндөр түвшний судалгаа, наноматериалын физик, химийн шинж чанарын нарийвчилсан судалгаа төдийгүй фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)