“Жабхат ан Нусра”-гийн эсрэг довтолгоон үргэлжилж байна

Х.Батсайхан


Сирийн Засгийн газрын цэргүүд Идлиб мужид хяналтаа тогтоосон “Жабхат ан Нусра” бүлэглэлийн эсрэг довтолгоон эхлүүлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, алан хядагч бүлэглэл гэж тооцогддог “Жабхат ан Нусра”-гийн бүрэлдэхүүнд 1500 орчим хүн, зэвсэглэлд нь танк, хуягт машин, мина шидэгч байдаг гэнэ. Гэсэн ч Сирийн Засгийн газар амжилттай байлдаж, одоогийн байдлаар Абу Духур нисэх буудлаас хойд зүгт зургаан км давшин 24 хот, суурин газрыг чөлөөлөөд байгаа ажээ. Алан хядагчид хоёр жил гаруй хяналтдаа байлгаж байсан Абу Духур нисэх буудлыг мөн чөлөөлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)