Тээгч эхтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулна

Eagle.mn


УИХ өнгөрсөн долоо хоногт Донорын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хууль нь тархины үхжилттэй буюу амьгүй донорын тухай асуудлыг анх удаа хуульчилснаараа ач холбогдолтой. Мөн тодорхой хуулийн зохицуулалтгүй явж ирсэн тээгч эхийн тухай асуудлыг энэ хуульд оруулжээ. Ингэхдээ “Нэг удаагийн төрөлтөд ашиглах зорилгоор үр хөврөлийг тээгч эхэд шилжүүлэн суулгаж болно” гэсэн ганцхан заалт оруулсан байна. Гэхдээ цаашдаа энэ асуудлыг бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажилласан ажлын хэсгийн гишүүд үзжээ. Шинэчлэн найруулж баталсан Донорын тухай хууь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HAJUU OROO HOLSDOG HUNIIG JIREMSEN BOLGOH N TEEGCH EH GEJ BAIGAAM BOLVUU

    0 0 Хариу бичих