Нисэх онгоцонд хуримласан хосыг Пап лам адислан баталжээ

Л.Эрдэнэжаргал


Чили улсын хот хоорондын нислэгийн үеэр Ромын Пап Фрэнсис онгоцны үйлчлэгч залуу хосын гэрлэлтийг баталжээ.

Пола Подест Руиз, Карлос Чиуфарди Элоррига нар Пап Фрэнсисээс өөрсдийг нь адислаж өгөхийг хүссэн байна. Хүсэлтийнх нь хариуд Пап Фрэнсис “Та хоёрын гэрлэлтийг батлаад өгөх юмуу ?” гэж асуужээ. Ийнхүү Сантьяго хотоос Икүйки хот хоорондын нислэгт багахан хуримын ёслол өрнөсөн аж.

Пап Фрэнсис хосуудыг Католик шашны ёсоор хуримлуулж, өөрийн гараар гэрлэлтийн баталгаа бичиж өгсөн нь сүйт залуу, сүйт бүсгүй, хуримын гэрчүүдийн гарын үсгээр баталгаажсан байна.

Пола, Карлос нар албан ёсоор гэрлэсэн хэдий ч 2010 онд болсон газар хөдлөлтийн улмаас сүмд ёслож чадаагүй гэнэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)