2017 оны хамгийн ачаалалтай байсан нислэгийн чиглэлүүд

Х.Батсайхан


2017 онд хамгийн их ачаалалтай байсан нислэгийн чиглэлүүдийг гаргажээ. Гайхалтай нь, жагсаалтыг Нью Йорк-Лос-Анжелес, Лондон-Парис биш, харин БНСУ-ын Жежүгээс Сөүлийн Гимпо нисэх буудал орох чиглэл тэргүүлсэн байна. Жежү арлаас Сөүл ороход 282 миль зайтай. Тэгвэл Жежүгийн нисэх буудлаас Сөүлийн Гимпо орох чиглэлд өнгөрөгч 2017 онд 64991 нислэг үйлдэгджээ. Нарийн тооцвол өдөр бүр 178 нислэг үйлдэгдэж байсан байна. Агаарын тээврийн салбарт мониторинг хийдэг “OAG” хэмээх байгууллага дээрх судалгааг хийжээ. Жежү арал нь “БНСУ-ын Хавай” гэж алдаршсан амралт сувилалаараа алдартай арал бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан газар юм байна. Сөүл-Жежү, Жежү-Сөүлийн хооронд өнгөрсөн жил 15 минут туамд нэг нислэг үйлдэгдэж байжээ. “OAG” байгууллагаас тодорхойлсон, 2017 онд хамгийн их нислэг үйлдэгдсэн, ачаалалтай ажилладаг 10 чиглэлийг танилцуулж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)