Д.Хаянхярваа: Зуух тараахгүй гэж ярих нь өрөөсгөл юм билээ

Eagle.mn


УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байна.

Энэ талаар Д.Оюунхорол гишүүн мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Түүхий нүүрсийг орлох стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг хангалттай хэмжээнд үйлдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлье гэдэг ажлыг төвлөрч ярьж байна. Хашаандаа дэд бүтцээ татуулаад орон сууцанд байгаа юм шиг тав тухтай амьдрах боломжийг бий болгохын тулд дэд бүтцийн төвүүдийг байгуулахаар судалж байна” гэлээ.

Үүний дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Орон сууцны урьдчилгааг 20 хувь болгохоор ярьж байгаа гэсэн. Энэ талаар бүлэг ярьсан уу?

-Энэ талаар яригдаагүй. БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөгжлийн зээлийг агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа орон сууцжуулахад зарцуулахад чиглэгдэнэ.

-Зуух тараах нь гэх шүүмжлэл нийгэмд гарч байна. Гишүүд энэ асуудалд ямар байр суурь илэрхийлсэн бэ?

-Зуух агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өмнө хэрэгжсэн төслүүдийг бүдгэрүүлж байна. Гэхдээ зуух үр дүнгүй байгаагүй гэдгийг гишүүд хэлж байсан. Нүүдэлчдийн соёл иргэншилтэй зуух холбоотой. Энэ асуудлыг нарийвчлан судалж үзнэ. Зуух тараахгүй гэдгийг хатуу ярих нь эрт гэдгийг гишүүд хэлсэн.

-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлш дахин боловсруулах чиглэлд ямар зарчим баримтлах вэ?

-2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс оруулахгүй. Тэгэхээр оронд нь юу байх вэ. Сайжруулсан түлшийг нэг стандарттай болгох ёстой. Дулааны 3, 4 цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай Ерөнхий сайд ярьсан юм билээ. Энэ талаар үе шаттайгаар хийнэ. Түлштэй холбоотой асуудал бизнес болоод өнгөрөхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ахуйн зориулалтаар нүүрс оруулахгүй гэвэл сайжруулсан түлшнийхээ хангалтыг сайжруулах ёстой.

-Татварын нэмэгдэлтэй холбоотой бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Эргэж авч үзнэ гэдгээ Засгийн газар хэлсэн. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл манай улсад ирнэ. Энэ Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг манай намын бүлгээс ярьж байна гэх цуу яриа явж байгаа. Бид Засгийн газраа тогтвортой ажиллуулах тал дээр хатуу байр суурьтай ажиллаж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт юу болсон бэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар бүлгүүдэд танилцуулах ажил хийхээр төлөвлөж байгаа. Цаашлаад намрын чуулганаар ярихаар төлөвлөж байна. Гэхдээ энэ эцэслэн шийдэгдсэн тов биш.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы хуралдаанд хангалттай суудаггүй үндэслэлээр эгүүлэн татахыг та дэмжиж байна уу?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Haynhyrvaa bvtehgvi yahaaraa iim esergvvnvvd ih hurald vvreldeg bainaa .

    0 0 Хариу бичих
  2. MONGOLIIN NUUDLIIN SOYL ENGIIN HERNEE NARIIN GEDGIIG MONGOLCHUUD TOOHGUI YUM

    0 0 Хариу бичих
  3. Zuukhnii biznesuud ard khen baigaag medee Ouynhorol Khayankhirwaa 2- iin. Biznes baisan baina shuu dee. Zuukhaa. Taraachihaad untah gej bgaa. Bh aa

    0 0 Хариу бичих
  4. Хаянхярваа зуух тараах бизнeсээ нуусангүй.Зуухны бизнес Хаянхярваагийнх байж.Зуухаар улс төр хийх гэсэн нь бүтсэнгүй.Дандаа бүтэхгүй юм ярьж байдаг оюун ухааны хомсдолтой хүн.Одоо боль доо.Юу ч гэж ярьсан хүмүүс тоохгүй дээ

    0 0 Хариу бичих
  5. МАН Зуух тараахаас цаадахыг олж тийм чадваргүй Нам дөө

    0 0 Хариу бичих
  6. Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх /харвалтын дараах г.м/ үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн ЛИ ЭР КАН /ОМЕГА КОМПЛЕКС/ бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    0 0 Хариу бичих
  7. Хаянхирваа гуай өөрийнхөө зуухны бизнесээ зогсоо. Ийм тэнэг улс төрчдөөр юу хийнээ

    0 0 Хариу бичих
  8. Tar tar 76 huvalz

    0 0 Хариу бичих
  9. Ene orkiin amand ni yandan shaagaad daraa ni zuuh tarashuu yahuu ? Gej asuumaar p daa vee ene ih huraliin hereg bnuu daa jenkoo taraana ged bgaa ni zuv l yum bnshde iim orkuud bga tsagt utaa bol butehgui yum bnshde

    0 0 Хариу бичих