Д.Эрдэнэбат: Татварын нэмэгдлийг эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулах санал гаргана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Улсын бүртгэлийн багц хууль болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, З.Нарантуяа гишүүн нар бүлгийнхээ хурлын талаар мэдээлэл хийлээ. АН-ы бүлэг Улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг Сонгуулийн хуультай хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “УИХ энэ долоо хоногт Улсын бүртгэлтэй холбоотой багц хуулийн төслүүдийг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Энэ хууль олон асуудлал зохицуулдаг учраас зайлшгүй эргэж харах шаардлагатай. Юуны түрүүнд бид хуулийн төслийг өөрчлөх асуудал дээр ойлголцох шаардлагатай. Хуулийн төсөл дээр өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж, ажил хэргийн шугамаар ярилцах, хэлэлцэх шаардлага тулгарч байна. Хамгийн энгийн жишээ хэлье, иргэдийн суурьшлын бүртгэл давхарддаг асуудал давтагдана. Ялангуяа сонгуулийн үеэр бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал их гарна. Тиймээс үүнийг хуулиар нарийвчлах шаардлага бий. Түүнээс гадна одоо мөрдөгдөж байгаа хуулиар улсын бүртгэл, оюуны өмчийн асуудлыг нэгтгэчихсэн явж байгаа. Энэ хоёр асуудал тусдаа зохицуулагдах ёстой. Эд хөрөнгийн бүртгэлийн хуулиар олон байртай бол яаж шийдвэрлэх, эд хөрөнгийн үнэлгээг дагасан олон хураамжийг хэрхэн зохицуулах, цахим бүртгэлд оруулж байгаагийн давуу, сул тал нь юу байх гэх мэт ярилцах асуудал олон байна. Тиймээс хуулийг яаравчлан оруулж ирж байгаа нь буруу” гэв.

Мөн тэрээр шатахууны асуудлаар бүлгийнхээ байр суурийг илэрхийлсэн юм. Ингэхдээ “Шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмсэн зэрэг асуудал иргэдийг маш их бухимдуулж байна. АН-ын бүлгээс ОУВС-гийн шаардлага нэрийн дор иргэдийн амьжиргаатай холбоотой долоон төрлийн татвар нэмсний сөрөг үр дагавар өнөөдөр илэрч байна гэж үзэж байна. Үүний хамгийн том жишээ нь, шатахууны зохиомол, хиймэл хомсдол болохыг бид харлаа. Хэдийгээр Засгийн газар 41 хоногийн шатахууны нөөцтэй гэж байгаа ч бодит байдал дээр зохиомол хомсдол үүсч, зарим нэр төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн байна. Үүнийг дагаад зарим өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Тухайлбал, гурил 90-120 төгрөг, мах дунджаар 1000 төгрөг, шатахуун 150-200 төгрөг, хүнсний ногооны үнэ өссөн байна. АН-ын бүлэг хэд хэдэн асуудлаар Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу татварын асуудлаа хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх шаардлагатай гэдэг хугацааг бид нарийн заасан байгаа. Хэрэв үнийн өсөлтийг сааруулах чиглэлд Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор ямар нэг тодорхой арга хэмжээ авахгүй бол АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө. Мөн УИХ  татвар нэмсэн асуудлыг эргэн харж, эдийн засаг тогтвортой байлгах асуудалд анхаарал тавихгүй бол УИХ цаашид ажиллаж чадах эсэх асуудал яригдана” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. АН хан онгорсон 4 жилд жаахан ч гэсэн улс орон ард тумнээ бодсон бол ард тумний амьдрал ингэтлээ доройтож улс орон дампуурлын ирмэгт ирэхгуй л б.сан байхдаа.Тэгээд улайхгуй ичиж зовохгуй нээх шудрага царайлаад хоосон улс тор хийгээд ихийг бутээчихсэн юм шиг бутээх юм шиг дур эсгээд байх шаардлагагуй дээ.Бас У ИХ тараа нь ч гэх шиг .Яарцгаагаад хэрэггуй дээ.Дараагийн 4 жил аз байвал гараад ирэх ч юм билуу.

    0 0 Хариу бичих
  2. Өөр улсын колон болёоо түүхэндээ бид улс болж тоглож чадахгүй юм байна

    0 0 Хариу бичих
  3. АН-ын гол зорилого нь МАН - ын алдаан дээр дөрөөлөхөөр шийдсэн бололтой.Дунд нь ард түмэн хохирох ёсгүй шүү. МАН АН хоёр 26 жил засаг төрийг ээлжлэн барихдаа ард түмний амьдралыг ямар болгочихоод байгаагаа харж байгаа биз дээ.

    0 0 Хариу бичих
  4. Suuliin 10 jil AN zasag barih baihdaa yu hiisen um Ard olnii amidral ulam dooshilson. TOLOOLOGCHIIN. Gazraa baiguulj baigaa PIO TENTO goo hooj yawuul. Elbegdorj Saikhanbleg nar haana BN Delhiin luiwarchin compani gee biz dee

    0 0 Хариу бичих
  5. IKH Hurlig tatan buulgaachee 76 yavtsguigee haruulsan.

    0 0 Хариу бичих