Д.Мөнхтүшиг “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллана

Eagle.mn


Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо.

Рио Тинто групп Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж өргөжүүлэхээр Улаанбаатар хотод шинэ оффис нээж буй бөгөөд 80 гаруй монгол ажилтан энд ажиллах аж.
Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай  харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллах аж.  Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллана гэжээ.
Шинэ оффист Рио Тинтогийн Монгол дах геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох "Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах бөгөөд “Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх аж.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хэлэхдээ “Монгол Улс нь Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдол бүхий зах зээлүүдийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах болно. Бид 2010 оноос хойш Монгол ажиллагсдын цалин, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр Монголд нийт долоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.доллар төлсөн. Д.Мөнхтүшиг “Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй компанийг удирдах гэж буйд баяртай байна. Рио Тинто нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөө энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн онцолжээ.
Дашрамд дурдахад, Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Mongoliin bayalgiig luivardagch,ugaasaa hogjil buurai ornuudiin bayalgiig luivardaj garshsan

    0 0 Хариу бичих
  2. РИО ТИНТО монголын залуучуудыг мөнгөөр хахуулдаж тархийг угааж байна.Мөнгөнд угаагдсан залуу хүн эх орныхоо төлөө ажиллах уу.Рио тинтогийн гар хурууны үзүүрээр далалсан газар нь ил гарч,далайсан газар нь далд орж л ажиллана биз дээ.

    0 0 Хариу бичих
  3. Kitco site-d Bontoi Munkhdul gesen bhii. Ali ni unen um be

    0 0 Хариу бичих
    • Buruu bichjee naad chini

      0 0
  4. Uu bagabandi chin rio ti toog udirdaad bnshde

    0 0 Хариу бичих
  5. Энэ хүүгийн аав нь Дөл гэж нэлээн боловсролтой, уугуул сэхээтэн гаралтай хүн байсан. 1990 оны эхээр "Монголын хөдөлмөрийн нам" байгуулж байсан юм.

    0 0 Хариу бичих
  6. Bayar hurgii sain ajillaarai

    0 0 Хариу бичих
  7. Багабандийн нөлөө юу? Балдорж агсаны дагавар хүү гээ бэздээ.

    0 0 Хариу бичих
  8. Rio tinto-n tomilsiim bol tednii gar hol l boloh bh tuunees bish mongond ni amaa uduulchihsen luivarchid Mongoliin erh ashgiin toloo gants ch ug ganhiihgui yum daa Bidnii buh bayalag gadagshaa yamar ch unegui urssarr odoo bur mongold haiguul hiine genuu

    0 0 Хариу бичих