О.Баасанхүү: МАХН даргад өрсөлдвөл ялах нь тодорхой

Б.Нандин-Эрдэнэ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн баасан гаригт Улсын Дээд шүүхээс МАХН-ын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан талаар өөрийн биеэр тайлбар өглөө. Тэрээр: "Улсын дээд шүүхийн шийдвэрийг бичгээр аваагүй байна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бичгээр Шүүхийн шийдвэр гараагүй байгаа учир нарийн зүйл яримааргүй байна. Намайг МАХН-аас хөөлөө гэж найм дахь удаагаа хэлж байна. МАХН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үйл явцыг харсан.  Манай намын удирдлагууд олон нийтэд намайг гэмт хэрэгтэн гэж зарласан. Би гэмт хэрэгтэн биш. Манай намын дарга Ц.Оюунбаатараас авахуулаад прокурорын шатанд гэмт хэрэгтэн болчих хүмүүс байгаа. МАХН байргүй. Яагаад гэвэл нэр бүхий бизнесмэн ашгийн бус байгууллага гэж бодоод энэ байрыг 500 мянган ам.доллараар өгсөн байдаг. Г.Шийлэгдамба гишүүний шүүх хуралд энэ сард болно. Гадаадад хэд хэдэн хүн зугатааж оргон зайлж байгаа. Жишээлбэл, нарийн бичгийн дарга Д.Ангар гадаадад байгаа. МАХН шинэчлэл хийх ёстой. Хэрвээ шинэчлэл хийх байсан бол Тавантолгой, Оюутолгойг ард түмэнд өгөхгүй яасан юм.  Би намын дарга болоогүй" гэв

Дараагийн их хуралд МАХН-ын даргад өрсөлдөх үү гэсэн асуултад “Хэрвээ жинхэнэ МАХН-ын гишүүд байвал намайг намын даргад өрсөлдөнө гэж мэдэж байгаа. Магадгүй би өөрийгөө дөвийлгэж байгаа юм биш. Одоо эгэл жирийн гишүүдийн хүсэлтийг харахад дараагийн их хурлаар МАХН-ын даргад өрсөлдвөл би ялах нь ойлгомжтой. Гэхдээ эд нар дүр эсгэсэн, худал хуурмаг аргаар их хурал хийнэ" гэлээ. 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. МАХН-ын даргад өрсөлдөнө гэвэл нэг өөр.Харин шууд булааж авах оролдлого бол байж болохгүй.Одоо ард иргэдийн байр суурь өөрчлөгдсөн.Ямар хүн бэ гэдгээ чи өөрөө түмэнд таниулсан.Өөр хэн ч биш чи өөрөө

    0 0 Хариу бичих
  2. Баасанхүү одоо хэрэггүй дээ Нэгэнт МАХН-ын жирийн Гишүүд болон Иргэд олон түмэнд Баасанхүү өөрийгөө ямар Хүн вэ гэдгээ нилээдгүй Сайн таниуллаа шүү дээ Иргэд одоо Баасанхүүд Итгэл үзүүлж болохгүй аль нэг Намын Дарга удирдлагууд ч Баасанхүүгийн Эзэндээ үнэнч биш Урвагч энэ тэр гээд халгааж итгэхгүй болсон доо Дараагийн Сонгуульд Баасанхүү аль нэг Намаас нэр дэвшихгүйн Ард иргэд ч Баасанхүү ч Ард иргэдийн Саналыг авна ч гэж горьдолтгүй Ингээд алсдаа Гудманд Лааз өшиглөх замаа өөрөө л хийлээ

    0 0 Хариу бичих