Тогтвортой хөгжил-Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих зорилго

Eagle.mn


НҮБ-ийн 70-р Ерөнхий Асамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилго хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 17 зорилт бүхий уг зорилгын 16 нь манай улсад хамааралтай бөгөөд манай улсад тулгамдаад байгаа хот төлөвлөлтийн асуудлаарх “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилгын хүрээнд дараах арван зорилтыг тавин ажиллаж байна.

Үүнд: 

-2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулах

-2030 он гэхэд эмзэг бүлгийн хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг онцгой анхааран замын аюулгүй байдал, тухайлбал нийтийн тээврийг өргөжүүлэн сайжруулах замаар аюулгүй, хямд үнэтэй, хүртээмжтэй, тогтвортой тээврийн системийг хүн бүрт хүргэх

-2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах

-Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалах арга хэмжээг сайжруулах

-2030 он гэхэд нас барсан болон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулж, ядуу болон эмзэг бүлгийн хүн амыг голлон анхаарч байгалийн гамшиг, түүний дотор устай холбоотой гамшгийн улмаас ДНБ-тай харьцуулсан эдийн засгийн алдагдлыг [x] хувиар бууруулах

-2030 он гэхэд агаарын чанар, хотын болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар хотуудын нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах

2030 он гэхэд хүн бүрийг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй, бүх талын оролцоог хангасан, хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангах

-Үндэсний болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах замаар хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих

-2020 он гэхэд бүх талын оролцоог хангах, хөрөнгө баялгийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг хот, хүн амын суурьшлын тоог [x] хувиар нэмэгдүүлж, удахгүй гарах Хёгогийн үйл ажиллагааны баримт бичигтэй уялдуулан бүх түвшинд гамшгийн эрсдэлийн цогц менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх

-Орон нутгийн материалыг ашиглан даац сайтай, гамшгийн үед тэсвэртэй, эдийн засгийн хэмнэлттэй барилга байгууламж барихад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар нэн буурай хөгжилтэй орнуудыг дэмжих

Дээрх зорилтуудыг дараах үзүүлэлтүүдэд үндэслэн хэрэгжүүлнэ:

-Орон сууцны тохиромжгүй нөхцөл, зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан, урц, овоохойд амьдардаг хотын хүн амын эзлэх хувь

- Нийтийн тээврээр ая тухтай зорчдог хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр

-Газар ашиглалтын хувийг хүн амын өсөлтийн хувьд харьцуулсан харьцаа

-Хот төлөвлөлтөд иргэний нийгмийн шууд оролцоог бүрдүүлсэн, тогтмол, ардчилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг удирдлага, төлөвлөлттэй хотуудын эзлэх хувь

-100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй алга болсон болон гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо

-Бүх нийтийн хэрэгцээнд зориулсан задгай талбайтай барилгажуулсан газрын эзлэх дундаж хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар

-Дотоодын материал ашиглаж хэмнэлттэй, бат бөх, үр ашигтай барилга барих, сайжруулахад олгосон санхүүгийн тусламжийн эзлэх хувь гэх мэт 15 үзүүлэлтүүд байх бөгөөд хэрэгжилтийг албан ёсны статистик мэдээлэл, яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээлэл болон бусад мэдээллийн эх үүсвэрийг ашиглан Үндэсний Статистикийн хорооноос гаргана.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. CREDIT OFFER Түргэн шуурхай, итгэлтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа ГИФ БАНК-тай хамтран шийдэж, хувь хүмүүст болон хэрэгцээтэй бүх хүмүүст зээл олгохоор шийдсэн. Санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хувь хүмүүсийн хоорондох зээлийн хэрэгцээ, таны үйл ажиллагааг сэргээх, эсвэл төслийг хэрэгжүүлэхийн тулд банкууд таны өргөдөлд татгалзах шалтгаан болдог Бид 5000 еврогоос 500 еврогоос 500,000 еврог хүртэлх зээлийг 3% -ийн хүүтэйгээр зээлээр авах боломжтой. Бид танд туслах боломжтой газруудыг энд харуулав. * Санхүү * Ипотекийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Нэгтгэсэн өр * Зээлийн шугам * Хоёр дахь ипотекийн зээл * Зээлийн гэтэлгэл * Хувийн зээл Та банкинд хоригдож, банкинд тааламжтай байдаггүй, эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилтгүй, муу зээл, төлбөрөө төлөхөд мөнгө хэрэгтэй, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулдаггүй. Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо бариарай. Бусад мэдээллийн талаар бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих: [email protected] [email protected] Whatsapp: 0033644664081

    0 0 Хариу бичих