Энэ долоо хоногоос фэйсбүүкт өөрчлөлт орж байна

Eagle.mn


Энэ долоо хоногоос фэйсбүүкт өөрчлөлт орж байна. Уг өөрчлөлтөөр дэлхий дахинд болон тухайн улс оронд хамгийн найдвартай гэсэн мэдээллийн байгууллагуудын баттай эх сурвалж бүхий мэдээ , мэдээллийг newsfeed  буюу үндсэн цонхонд харуулах, найз нөхөд , гэр бүлийнхний сэтгэгдэл бичигдсэн постыг эхэнд бизнесийн сурталчилгааг сүүлд нь харуулах зэргээр шинэчлэлт орохоор болжээ.

Оны эхэнд “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг Фэйсбүүкийн системд томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласны хүрээнд ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгч, гэр бүл болон найз нөхдийнхөө хуваалцсан пост, бичсэн сэтгэгдэл зэргийг хамгийн эхэнд харах боломжийг хэрэглэгчдэдээ олгох аж. Шинэчлэгдсэн алгоритмын өөрчлөлтөөр Newsfeed хэсэгт харагддаг мэдээ цөөрч, өмнө нь Newsfeed-ын агуулгын 5%-ыг бүрдүүлдэг байсан бол 4% болж буурахаар болжээ.

Түүнчлэн хэрэглэгчдэд харагдах мэдээ мэдээллүүд дээр цензурь тавьж, “итгэл даах” редакциудын мэдээг түлхүү үзүүлэхээр болсноо зарласан байна. Орчин үед олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан худал сенсаци, хуурамч мэдээлэл газар авах болсон тул тэдгээрт хяналт тавьж, хэрэглэгчдэд илүү найдвартай эх сурвалжаас мэдээ мэдээлэл олж авахад дөхөм болгохын тулд ийм шийдвэрт хүрснээ мэдэгджээ.

Харин итгэлтэй эх сурвалжуудад ямар байдлаар цензурь тавьж, хэрхэн сонгох вэ гэдэг нь хүндхэн асуудал болж байгааг тэрээр мэдэгдэлдээ дурдсан байна. Фэйсбүүк компанийн зүгээс өөрсдөө эсвэл гадны мэргэжилтнүүдээр итгэлтэй гэсэн эх сурвалжуудыг сонгон хүмүүст хүргэх талаар бодолцож үзсэн ч энэ нь эцсийн дүндээ шудрага, үнэн зөв дүгнэлт гаргаж чадахгүй гэж үзсэн тул бүх хэрэглэгчдээсээ санал асуулга явуулсны үндсэн дээр итгэл даах сурвалжуудыг сонгохоор болсноо зарлажээ.

Санал асуулгын хүрээнд хүмүүсээс тодорхой нэгэн эх сурвалжтай танил эсэхийг нь хамгийн түрүүнд асууж лавлах бөгөөд хэрэв танил гэвэл тухайн эх сурвалж хэр найдвартай эсэх дээр санал асуулга явуулсны эцэст үнэлгээ өгч сонгохоор болсон байна.Фэйсбүүкт гарсан энэхүү өөрчлөлт нь хэрэглэгчдийн хүлээн авах мэдээ мэдээллийн тоог бууруулахгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн итгэл даах агентлагуудыг тоймлон хүргэхэд чиглэгдэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Mongold facebook iig haaj orond ni uursdiin gesen system ashiglah bolomjgoi. Uls tur uduun hatgalaga gutgeleg zohigchiin erhin aduudaltai content uudiig shuud ustgadag baih heregtei. Tegj baij mal massyg aytaihan bailgaj chadna. Tegehgui mal piz da nar eldew yanzyn unen hudal yum harchaad tuilshraad baih yum.

    4 0 Хариу бичих
    • gadaad nzuda yahu? admin n ali namiin hvn bhu geed l asuudal ih shu de

      0 0
    • Naadhiig chini neg nuhur hudaldaal uuriin taldaa oruulna shuude

      0 0
  2. ​ Интернетэд 2-3 цаг зарцуулаад 50-150$ олоорой . http://enmoney.win/2587210525862/

    0 6 Хариу бичих
  3. Хөөе андуудаа та нар шүүсэн шүүгээгүй наад яриаг чинь тоож уншихгүйлдэ.

    2 0 Хариу бичих
  4. Цаг нь болсоон.Эх сурвалжаа тавихгүй зүсэн бүрийн мэдээлэл их гарч байна.Ялангуяа эрүүл мэнд гоо сайхны талаар худал мэдээлэл их тавигдах юм.

    5 0 Хариу бичих
  5. Facebook shig hereggui zuil hunii amidrald bhgui.haagdval taarna

    17 9 Хариу бичих
    • өөрсдөө сайн ашиглавал зүгээр шдээ юм л бол хаах хорих гэж ярьж байхаар хэрхэн зохистой хэрэглэхээ бодмоор юмдаа.

      16 0
    • Herev facebook geh zuiliig zuv ashiglaval hun burt ashigtai hool hiih,hariltsaa holboo unegui togtooh,hel surah… geed olon ashig tustai Tuhain hun yg yaj ashiglana tuugeer l ur dun ashig ni medehdeh bolno.

      11 0
    • zuger hereglehee l baichaachde

      9 2

ЭНЭ ТУХАЙ