Хоёр Солонгос эмэгтэйчүүдийн холимог баг бүрдүүлнэ

А.Санчир


Олон улсын Олимпын хороо Швейцарь дахь төв  байрандаа өнгөрсөн бямба гаригт дөрвөн талт хурал зохион байгуулж, хоёр Солонгос Пёнчаны өвлийн олимпын  наадамд хамтдаа оролцохтой холбоотой асуудлыг авч хэлэлцсэн байна. БНАСАУ 22  тамирчнаа ирэх хоёрдугаар сард болох Пёнчаны өвлийн олимпын наадамд оролцуулах асуудлыг уг хурлаар шийджээ. Хоёр улсын төлөөлөгчид нээлтийн ёслолд Солонгосын хойгийн далбааг өргөж, хамтдаа талбайд гарах ба анх удаа хоёр Солонгос эмэгтэйчүүдийн хоккейн холимог  баг бүрдүүлэн тэмцээнд оролцуулах юм байна. Олон улсын Олимпын хорооны дарга Томас Бах  хэлэлцээний дараа мэдэгдэл гаргаж, мөн өдрийн хурлын шийдвэрийг танилцуулан, хоёр Солонгосын харилцааны амжилтыг сайшаажээ.

Уг мэдэгдэлд “Олон улсын олимпын хороо өнөөдөр онцгой шийдвэр  гаргасан. БНАСАУ 22 тамирчин томилж, 24 дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт Пёнчаны өвлийн олимпын наадмын гурван том, 5 жижиг тэмцээнд оролцоно. Хоёр Солонгосын тамирчид нээлтийн ёслолд Солонгосын хойгийн далбааг өргөж, хамтдаа  талбайд гарах бөгөөд олимпын наадмын түүхэнд хоёр улс анх удаа эмэгтэйчүүдийн  холимог баг бүрдүүлэн хоккейн тэмцээнд оролцоно. Мөн шагнал гардуулах үед  “Ариран” хэмээх ая дууг эгшиглүүлнэ” хэмээн онцолсон байна.

Олон улсын Олимпын хорооны дарга Томас Бах “Өнөөдөр хоёр ард орны иргэдийн болон дэлхий дахины хувьд сэтгэл догдлом цаг мөч гэдэгт би итгэлтэй  байна. Энэ холимог баг олимпын спортын эв нэгдлийн хүчний бэлэг тэмдэг болох юм.  Олимпын спорт ямагт гүүр болох бөгөөд олимпын үзэл санаа бол харилцан хүндэтгэж,  хэлэлцэн зөвшилцөж, ойлголцох зориг санаа мөн гэдгийг харууллаа. 2018 оны  Пёнчаны өвлийн олимп Солонгосын хойгийн сайн сайхан ирээдүйн үүд хаалгыг нээх  боломжтой” гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Sport gedeg iim l bgaa um daa. Ymarch bolomjgui ul oilgoltsoliig sport-oor shiidej bolohiig haruulj bn

    0 0 Хариу бичих