“Хэвийн боовны баяр”-ын барилдаанд Ө.Сүхбат түрүүлэв

Eagle.mn


“Талх-Чихэр” компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр”-т зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлж, аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн арслан А.Отгонбаатар, Т.Пүрэвсүрэн нар шалгарав. Энэ барилдаанд түрүүлсэн бөхчүүдийн дийлэнх нь улсын цолонд хүрсэн байдгаас үүдэн аймгийн цолтонууд маань ихэд бэлгэшээдэг юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)