Дональд Трамп эрх барьсан 1 жилээ дүгнэв

Ш.Самбуу


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааны эхний жилийн ололтуудаа товч дурьдан  дүгнэжээ. Тэр өөртөө тавьсан үнэлэлт, дүгнэлтээ  өөрийн твттерийн худаснаа нийтэлсэн байна. 

Тэрээр “Манай орны хувьд сонгуулиас хойш олон салбарт гараагүй их амжилттай байлаа” гэж жиргэжээ. Цааш нь  өөрийн нэг жилийн амжилтад санхүүгийн зах зээлийн дээд амжилтууд, армийн хүчин чадал нэмэгдсэн, гэмт хэрэгт тавих  хяналт чангарсан, “Исламын улс” бүлэглэлтэй хийсэн тэмцлийн ялалт зэргийг өнгөрсөн жилийнхээ амжилтанд оруулсан байна. “Эмэгтэйчүүдийн дунд болон ерөнхийдөө ажилгүйдлийн төвшин хамгийн бага хэмжээнд хүрсэн, татварын өргөн цар хүрээтэй бууралт, заавал эмнэлгийн даатгалын төгсгөл зэргийн олон зүйлийн ололтой байсан” хэмээн Америкийн Ерөнхийлөгч нэмж жиргэсэн байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)