Өнгөрсөн долоо хоног гэрэл зурагт

Өнгөрсөн долоо хоног дэлхийн шилдэг гэрэл зурагчдийн дуранд.

Екатеринбург хотод болсон “Ганина Яма”-гийн хагас марафонд оролцогч

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Ленинградын бүслэлтийг сэтэлсний 75 жилийн ойгоор  Санкт-Петербургийн “Эх болсон эх орон” гэх Пискаревын дурсгалын оршуулгын газарт цэцэг өргөн дайнаар амь үрэгдсэн ленинградчуудад хүндэтгэл үзүүлэв.

Хүнд сөнөөгч Су-30М2 онгоц Өмнөдийн цэргийн тойргийн Нисэх хүчний 4-р армийн Агаарын довтолгооноос хамгаалах хээрийн сургуулилтийн үеэр авто зам дээр бууж буй нь. 

Македоны Вевкани тосгоныхон гэгээн Василийн өдрөөр Юлианы шинэ оныг угтсан багт наадам хийжээ.

Парист явагдсан Paris Animal Show үзэсгэлэнгийн шүүгч бенгал муурыг шинжлэж байгаа нь. 

Ромын хамбын айлчлалыг эсэргүүцэгч хандмаагийн хувцастай эмэгтэй,  Чили. Сантьяго

Уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээний нээлт. ОХУ, Москва 

Детройтын авто шоун дээр Hyundai Veloster нээлтээ хийж үзэгчдийн нүдийг баясгав.  

Үнэн алдартны шашны баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Селигер нуур дахь Нило-Столобенскийн хийдийн  усан цооногт  шумбаж шашны ёслол гүйцэтгэв.

Колумбийн  Богото, Виллависенсио хоёрыг холбохоор барьж байсан гүүр нурж 10 ажилчин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

С-400 "Триумф" гэх зенитийн пуужингийн цогцолбор Севастополийн орчмын  Фиолент  хошуунд байлдааны бэлэн байдал гарав. 

Австралийн Мельбурн хотноо болж байгаа Газрын теннисний аварга шалгаруулах нээлттэй тэмцээний үзэгч үзэсгэлэнт бүсгүй. 

Өмнө нь Украины тэнгисийн цэргийн хүчинд орж байсан хөлөг онгоцнууд Севастополийн боомтод “зэвэрч” байна.

Паламеду  тосгонд явагдсан бух сургах тэмцээнд оролцогч залуу, Энэтхэг, Мадурай дүүрэг.

Манила хотын хогоор дүүрсэн сувгийн дээгүүр тавьсан банзан дээгүүр яваа хүүхдүүд.

Италийн Доломитын Альп дахь  Лагацои уулын оргил дахь сауна.

Киев хотын төвд Дээд радын байрны дэргэдэх  жагсагчид, цагдаа нарын хоорондын мөргөлдөөн.

Рохинжагийн дүрвэгчдийн лагерьт,  Бангладеш. Палонг Кхали

Германы Вертхайм хотын морины хашаанд байгаа ислад адуунууд, Баден-Вюртемберг.

Pegasus Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Туркийн Трабзон хотын нисэх буудлын зурвасаас гарч эгц эргийн шаварт зоогджээ.

Филиппины Майон галт уул сэргэсний улмаас аюулаас зугтсан 40 мянган орчим хүн нүүжээ. 

Мексик балетийн бүжигчин  Элиса Каррильо Кабрера  Берлины загварын долоо хоногоор "Maisonnoee" брэндийн шинэ цуглуулгын үзүүлбэрийг толилуулав. 

Дакар-2018 уралдааны долдугаар шатанд оролцож яваа аргентин мотоциклчин  Диего Мартин Дюплесси.

Ерөнхийлөгч Зин Эль-Абидин Бен Алийг огцруулсны долоон жилийн ойгоор эсэргүүцлийн жагсаал болов. Тунис 

Бангладешид Дэлхийн мусульманчуудын их хурлын дараа Тонго хотын төмөр замын буудлаас хөдөлж байгаа галт тэрэг зорчигчиддоо дарагджээ. 

Даниэль  Финци Паскийн найруулсан  "La Verita" Санкт-Петербургийн Драмын их театрт тавигдахаар сургуулилалтандаа оржээ. 

Дэлхийн шивээсэнд дурлагсдын жил бүр уламжлал болон зохиогддог наадамд оролцогч эмэгтэй.  Бразили, Рио-де-Жанейро

Ленинград мужийн Сланцевскийн районы Ложголово тосгоныхон Юлианы шинэ оны баяраар.

Уулын спортын ДАШТ-нд өөрийн тамирчдын оролцоог хянахаар модон дээр гарсан дасгалжуулагч. Австри, Бад-Клайнкирхгайм


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)