Турк улс Сирид хуурай замын цэрэг орууллаа

Фото: ВВС

Турк улс Сирид хуурай замын цэрэг оруулжээ. Тус улсын цэрэг Сирийн Африн мужийн орчмоор өчигдөр хил нэвэрч, Сирийн нутаг руу цөмрөн орсон байна. Курдын зэвсэгт бүлэглэл YPG буюу Иргэдээ хамгаалах нэгжүүд Африн мужид идэвхитэй үйл ажиллагаа явуулж, туркийн өмнөд хилийн дагуу цохилт өгч байсан учир тэднийг дарах зорилгоор ийнхүү цэрэг оруулжээ.

Курдын зэвсэгт бүлэглэл нь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг дайнд АНУ тэргүүтэй эвслийн найдвартай туслагч нь болж орсолцсон учир АНУ-ын дэмжлэгийг аваад байсан. Гэсэн ч Турк улс цэргээ оруулж, курдуудыг дарахаар ийнхүү хөдөлсөн байна. Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган АНУ-д хандаж, “Оливийн модны мөчир” хэмээх энэ ажиллагаагаар курдын зэвсэгт бүлэглэлийг аль болох хурдан, энгийн номхон иргэдэд хохиролгүйгээр дарна гэсэн мэдэгдэл хийжээ.     

“Бид өмнө нь курдуудын хянаж байсан 153 байрлалыг бөмбөгдсөн. Одоо хуурай замын цэрэг оруулж байна” гэж тэрээр мэдэгджээ.

Хохирол...

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Британи, Сирийн обсерватори хэмээх байгууллага Туркийн нисэх хүчний өнгөрсөн ням гаригт явуулсан бөмбөгдөлтөд энгийн номхон 11 иргэн өртөж амиа алдсан гэсэн мэдээллийг олон нийтэд цацсан. Бямба гаригт Түүнчлэн курдын зэвсэгт бүлэглэлийн харвасан пуужин мөн амралтын өдрүүдэд Туркийн хил орчмын Килис, Рейханли хотуудад унаж, хүний амь нас хохирчээ.

 

 Сири болон бусад орнуудын хандлага

Сирид ашиг сонирхлоо илэрхийлдэг барууны улс орнууд, мөн НҮБ энэ асуудлаар даваа гаригт шуурхай хуралдаан зарласан байна.  

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис “турк агаараас цохилт өгөхийнхөө өмнө бидэнтэй энэ асуудлаар зөвшилцсөн” гэж мэдэгдсэнээс үзвэл Турк улс урьдчилсан арга хэмжээг авсан нь тодорхой байна.

Гэхдээ хамгийн түрүүнд ярилцах ёстой улс болох Сиритэй огт зөвшилцөөгүй байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Турк улс газар нутагт нь хуурай замын цэрэг оруулсныг “Өдөөн хатгалга, курдуудыг дарах зорилготой гэж байгаа ч Сирийн газар нутагт халдан довтолсонтой ялгаагүй үйлдэл” хэмээн буруушаасан бол ОХУ, Иран улс мөн ийм байр суурийг илэрхийлсэн байна.

ОХУ Турк улс сирид хуурай замын цэрэг оруулсан явдалд санаа ихэд зовниж, НҮБ-ын шуурхай хуралдаан дээр цэргээ Сириэс нэн даруй гаргах шаардлагыг Турк улсад тавихаар төлөвлөж байгаа ажээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. MUNHNAR EEJ MUNHNARAN EEJEE

    0 0 Хариу бичих
  2. eagle.mn Америк эзнийхээ таалалд нийцүүлж бичжээ. Эвий дээ долоогч нарын амьдрал.

    0 0 Хариу бичих
    • Чиний амьдралыг галзуугийн тасгийн өвчтөний амьдрал гэх байх даа

      0 0