Германы шинэ засгийн газрыг гуравдугаар сард бүрдүүлнэ

Германы шинэ засгийн газрыг гуравдугаар сард тангараг өргүүлэхээр болж байгаа тухай Христийн нийгмийн холбоо намын (ХНХ) тэргүүн Хорст Зеехофер Bild сонинд мэдэгджээ.

“Бид эвслийн хэлэлцээрээ ГСДН-ын (Германы Социал-демократ нам) их хурлын дараа эхлүүлэх ёстой. Тэр нь хоёрдугаар сарын эхээр  дуусна. ГСДН-ын гишүүдийн шийдвэр нь гарна. Шинэ засгийн газар гуравдугаар сарын эхээр тангараг өргөх болов уу” хэмээн Зеехофер хэлжээ.

Үүнээс өмнө эвслийн хэлэлцээрт “дэвшил” гарлаа гэх мэдээлэл гарсан байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)