ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Нэгдүгээр сарын 22

Ш.Самбуу


1905 - Санкт Петербург хотноо цуст бослого дэгдэв

1905- Нэгдүгээр сарын 9-ний (шинэ тооллын 22) эмгэнэлт хэрэг явдал хувьсгалын эхлэлийг өдөөв. Бараг бослого байхаар төлөвлөгдсөн ажилчдын жагсаал эхлээд түүхэнд бичигдэх эмгэнэлд хүргэхээр харагдаагүй аж. Хааныхаа зургийг барин, байдгаараа гоёчихсон ажилчид  "Гүйцэтгэх чуулганыг нэн даруй хуралдуулж, түүнийг нийтийн тэнцүү саналаар цуглуулах, улс төрийн хоригдлуудыг суллах, иргэний эрхийг өргөтгөх" зэрэг шаардлага тавьсан байлаа. 

Хар лам Георгий Гапон жагсаалыг толгойлж явсан төдийгүй ажилчдыг турхирсан гол өдөөн хатгагч байсан гэдэг. Хувьсгал хийнэ гэж бодоо ч үгүй явсан хүмүүсийг тэрээр армийн галд оруулсан байв. Хүмүүс урдаас нь гал нээсэн арми ба араас нь турхиран шахсан хувьсгалчдын дунд учраа олохгүй балмагдав. Гапон энэ цуст хэргийг өдөөснийхөө дараа  хил даван зугтжээ. Уур хилэн нь бадарсан хүмүүс дэлгүүр хоршоог тонож, цэрэг, цагдаа нарт халдав. уг бослогод олон хүн алагдсан гэх бөгөөд амиа алдагсдын тоог эх сурвалжуудад зөрүүтэй бичигдэн үлджээ. Энэ хэрэг явдлын дараа либерал сөрөг хүчин идэвхжиж, хувьсгалт байгууллагууд төрөн Оросын анхны хувьсгал эхэлсэн түүхтэй. 

613 - Найман сартай Константин Ромын эзэн хаан болов.

1517 - I Селимийн удирдлага дор тулалдсан Оттоманы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.
1863 - Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларус улсад "Нэгдүгээр сарын бослого" дэгджээ.

1890 - АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкий уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.

1898 - Кино урлагийн суут найруулагч Сергей Эйзенштейн (1948 онд нас барсан) төржээ.
1901 – Их Британийн хатан хаан Викториаг насан эцэслэсний дараа түүний хүү VII Эдуард хаан ширээнд суув.

1924 - Их Британийн сонгуульд Хөдөлмөрчдийн нам олонх болж тус намын гишүүн Рамси МакДональд ерөнхий сайд болжээ.

1941 - Дэлхийн II дайн: Британийн арми Италийн Тобрук хотод "Луужин" ажиллагаа зохион байгуулж мэдэлдээ авав.
1963 - Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготоай Елисейн тунхаг батлагдав.
1968 - Сарыг тойрох зорилготой "Аполло-5" хөлгийг хөөргөжээ.


1984 - Алдарт Apple компанийн Макинтош загвар олон нийтэд сурталчлагдаж эхлэв. Америкийн үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах финалын тоглолтын үеэр "хулгана", тусгай график карттай хувийн компьютер олны анхаарлыг татсан гэдэг.

1992 - Зайр дахь үндэсний радиог эзлэн авсан босогчид эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэн өгсөн гэж олон нийтэд тунхаглав.
1992 - Сансар судлалын Шатл хөтөлбөрт багтсан цорын ганц эмэгтэй хүнээр Канадын багш Роберта Бондар сонгогдов.


2002 - Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ дэлгүүр Kmart дампуурлаа зарлав.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)