Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний хоёрдугаар хэсэг  Төрийн ордонд эхлэнэ.

11:30 цагаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн талаар аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас НӨАТ-ын асуудлаар “Нарантуул” ОУХТ, “Сандэй” худалдааны төв, “Да Хүрээ”, “Хар Хорин” зах, Монголын гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо, “Дурсамж” холбооны Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн 3 тэрбум орчим төгрөгийн өртөгөөр баригдсан Лазерын судалгааны лабораторийн нээлт МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)