Монгол Улс Ханойн тунхаглалд нэгдэж, Азийн сайд нарыг эх орондоо урилаа

А.Санчир


БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалтын гурав дахь өдөр салбар хуралдаанууд үргэлжилж, гарах шийдвэрийн төслүүдийг эцэслэснээс гадна “Ханойн тунхаглал”-ыг баталжээ. Энэ өдөр болсон “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна.

Тэрбээр Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа 2016 оны хоёрдугаар сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлантодорхойлсон улсуудын нэг болсон бөгөөд ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.

Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох талаар тавьж буй хүчин чармайлтаа дурдаж, аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр баримталж буй хөгжлийн бодлогын асуудлыг хөндлөө.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, улмаар ногоон эдийн засгийг дэмжих асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн сайд нарын хоёрдугаар хуралд өргөнөөр оролцохыг гишүүн орнуудад хандан уриаллаа.

Хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг хүсэв

УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр БНХАУ, ОХУ, Мексикийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзлаа. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Чэнь Жу-тай уулзах үеэрээ тэрбээр 2013 онд УИХ, БХАТИХ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд байнгын уулзалтын механизм бий болсныг онцоллоо. Уг механизмын анхны хуралдааныг Улаанбаатарт хийсэн бол хоёр дахь хуралдаан хоёрдугаар сард Бээжин хотноо болох юм.

УИХ-ын дарга М.Энхболд 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал ойрын хугацаанд соёрхон батлахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Ноён Чэнь Жу хэлэлцээр соёрхон батлах тухай асуудлыг анхааралдаа авснаа тэмдэглээд, стратегийн түвшний харилцаагаа улам хөгжүүлэхэд энэ удаагийн уулзалт түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Шанхай хотноо зохион байгуулагдах ээлжит ЭКСПО-д хүрэлцэн ирэхийг урьсан байна.

Тогтоолын төсөл санаачлан батлуулж, “Ханойн тунхаглал”-д нэгдлээ

Манай парламентчид ОХУ, Япон, Малайз зэрэг орны төлөөлөгчидтэй хамтран Төсөл боловсруулах хорооны үйл ажиллагаанд оролцож, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх Тогтоолын төслийг санаачлан батлууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцсон юм.

Мэдээллийн технологийг түлхүү ашиглах замаар хот, хөдөөгийн эмэгтэйчүүдийн ялгааг арилгах, энэ зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес, ялангуяа жижиг, дунд үйлдвэр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний санхүүгийн дэд бүтэц бий болгох нь энэхүү Тогтоолын зорилго юм. Мөн дээрх зорилтыг хэрэгжүүлэх олон улсын санхүүгийн байгууллагыг бүс нутгийн хэмжээнд бий болгох зорилтыг дэвшүүлсэн байна.

Ийнхүү  Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтаас тус бүс нутгийн орнуудын парламентын түншлэлийн шинэ төсөөлөл болох “Ханойн тунхаглал” гаргасанд Монгол Улс нэгдлээ. Тунхаглалд Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы өнгөрсөн 25 жилд олсон ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Ханой хотоос мэдээлэв.     

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УЛААНБААТАР МОНГОЛ Монголчуудын сайн сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: ([email protected]) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү ([email protected]) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй ([email protected]) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.

    0 0 Хариу бичих