Энэ өдөр дэлхийн түүхэнд

Ш.Самбуу


Нэгдүгээр сарын 20-нд дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн чухал үйл явдлуудыг уламжлал ёсоор тоймлон хүргэж байна. 

2018 оны нэгдүгээр сарын 20

Өдрийн үйл явдлууд:
1265 - Вестминстер ордонд Английн парламент анхны хуралдаанаа хийв. Тухайн үед үүнийг парламент гэж нэрлэдэггүй байсан бөгөөд өөрийн гэсэн дэг жаяг ч гэж байгаагүй юм.
1567 - Рио де Жанейрогын тулаан: Португалийн генерал Эстасио де Сагаар удирдуулсан Португалийн арми Рио де Жанейрог Францаас чөлөөлж өөрийн мэдэлд авав.
1649 - Английн хаан I Чарльзийг улс орныхоо төлөө тэрсэлсэн хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа эхлэв. Шүүх ажиллагаа эхэлснээс 10 өдрийн дараа түүнийг цаазалсан юм.
1783 - Их Британи, Франц болон Испани улстай энхийн гэрээ байгуулснаар АНУ дахь Иргэний дайн эцэслэв.

 

Бельги төвийг сахих мөнхийн үзэл баримтлалаа зарлав

1831 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр буюу өнөөгөөс 186 жилийн өмнө Бельги улс төвийг сахих мөнхийн үзэл баримтлалаа зарлажээ. Үүнийхээ ачаар газар зүйн байрлалаа ашиглан  хөгжих тааламжтай нөхцлийг энэ улс  “бэлэг” болгон авчээ. Зөөлөн уур амьсгалтай, Европын худалдааны бүх зам энэ орны боомтуудаар дамждаг. Энэ онцлогоосоо болж бас  Европын бүх дайны хөлд өртөж байсан түүхтэй.Дундад зууны үеэс Бургундын вант улс, Испани, Франц, Ромын эзэнт улс зэргийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд Нидерландын бүрэлдэхүүнд  байх үед Бельгийн хувьсгал гарч 1830 онд тусгаар тогтнолоо  зарласан юм. Тусгаар тогтносноосоо хойш нэг жилийн дараа буюу 1831 оны энэ өдөр Орос, Их Британи, Франц, Австри, Прусс зэрэг таван гүрэн оролцсон Лондоны конференци дээр Бельгийн  төвийг сахисан мөнхийн байдлыг зарлажээ.

1839 - Юнгейн тулаанд Чилийн арми Перу-Боливийн холбоотон армийг буулган авчээ.
1841 - Их Британи Гонконгийн арлыг булаан эзлэв.
1877 - Константинопль хотод болсон хуралдаанаар Балканы хойгт улстөрийн өөрчлөлт хийхийг дэмжжээ.
1887 - АНУ-ын Сенатын танхим Гавай дахь "Танан эрэг"-т тэнгисийн цэргийн бааз байгуулах шийдвэр гаргажээ.
1921 - Турк улсын анхны үндсэн хууль батлагдав. Уг хуулиар Туркийг тусгаар улс болохыг тунхагласан байдаг.
1929 - Гадна орчинд зураг авсан анхны бүрэн хэмжээний кино болох "In Old Arizona" дэлгэцэнд гарчээ.
1936 - Их Британийн хаан ширээнд VIII Эдуард суужээ.

 

АНУ-ын  ерөнхийлөгч нар нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж байхаар хуульчлагдлаа

Генерал Дуайт Д.Эйзенхауэр дайны үеэр

1937 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рузвельт, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Ненс Картер нар хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааны тангаргыг өргөв. Дараа нь АНУ-ын Үндсэн хуулийн 20 дахь нэмэлт өөрчлөлтөөр 1-р сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөдөг байхаар хуульчилжээ. 1953 онд  АНУ-ын 34 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Дуайт Д.Эйзенхауэр тангарагаа өргөв. Ингэснээр Тангарагийн өдрийн хуулийн дагуу  1-р сарын 20-ны өдөр тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч болсон юм.

 

1945 - Дэлхийн II дайн: Унгарын засгийн газар дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон гүрнүүдийн талд орж, тулалдах шийдвэр гаргав.
1948 - Энэтхэг, Пакистанд үүссэн газар нутгийн маргаантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тусгай хурал зарлан хуралдуулжээ.
1949 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Гарри С.Труман "Дөрвөн талт бодлого"-оо танилцуулав. Уг бодлогын хүрээнд АНУ ядуу буурай орнуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр багтсан юм.
1972 - Пакистан улс цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлснээ зарлав. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бангладешийн чөлөөлөх дайнд Энэтхэгийн эсрэг оролцож, ялалт байгуулсан билээ.
1981 - АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган тангараг өргөснөөс хэдхэн минутын дараа Иран улс  барьцаанд байсан Америкийн 52 иргэнийг суллажээ.
1990 - ЗХУ-ын удирдлага Азербайжаны нийслэл Баку хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараах шийд гаргав. Ингэснээр ЗХУ даяар эсэргүүцлийн бослого тэмцэл гарах болсон билээ.
1991 - Африкийн Судан улс "Исламын хууль"-ийг эх орондоо мөрдүүлэх шийд гаргав. Үүний дараа тус улсын өмнөд хэсэгт байх Христийн шүтлэгтнүүд, хойд хэсэгт байх Исламын шашинтнуудын хооронд иргэний дайн үүссэн юм.
2017 - АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Дональд Трамп албан ёсоор тангараг өргөв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. УЛААНБААТАР МОНГОЛ Монголчуудын сайн сайхан өдөр Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэр бол Адддар, Ордос Хятадаас ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна. Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: ([email protected]) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү ([email protected]) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй ([email protected]) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлээр дарамтгүйгээр зээлийг авсан.

    0 0 Хариу бичих