3х3 сагсанбөмбөгчид ДАШТ-д анх удаа оролцохоор боллоо

Х.Батсайхан


Монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг энэ оны зургадугаар сарын 8-12-нд Филиппиний Манила хотод болох FIBA 3x3 World Cup 2018 дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Манай шигшээ ОУСБХ-ын 3х3 шигшээ багуудын чансаанд дээгүүр байрт бичигдсэний ачаар ийнхүү оролцох эрхээ авсан байна. Манай сагсан бөмбөгчид түүхэндээ ДАШТ-д анх удаа оролцохоор болсон нь энэ юм. Манай шигшээ баг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Малайзад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийн цомын цувралын Ази дахь тэмцээнийг нийслэл Улаанбаатар хотдоо хүлээж аван мөн л түрүүлсэн нь чансаа ахихад голлон нөлөөлсөн нь дамжиггүй. Монгол Улсын шигшээ баг эдүгээ ОУСБХ-ны 3х3 шигшээ багуудын чансаанд 11 дүгээрт, Ази тивийн улсуудаасаа нэгдүгээрт бичигдэж байгаа юм.

Манилад болох ДАШТ-д дэлхийн 37 улсын 40 баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөнө.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 40 улсын баг тэмцэлддэг Дэлхийн аваргын тэмцээн гэхээр л ёстой гошного тэмцээн байна даа. Ер нь багийн дэлхийн аваргын тэмцээнд урьдчилсан олон тоглолтуудыг давсан шилдэг 8-12 баг л оролцдог болохоос.

    0 0 Хариу бичих