“Ногоорохоор” завдаж буй Нигери

Х.Батсайхан


-Өөрийгөө тэжээх нь тэдний эхний зорилго-

            Нигерийн зүүн хэсэг орших Тараба мужийн фермер Абгу гэгч “Хэрвээ Засгийн газар надад хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарга гэвэл би хамгийн эхэнд трактор гэж бичнэ. Хөдөө аж ахуй нь ажил ихтэй, ашгаа удаан өгдөг онцлогтой учир би ажилчдад маш их хөлс төлөх хэрэгтэй болдог юм” хэмээн ярьж байна. 60 жилийн өмнө дурын фермерээс энэ талаар асуухад Абгутай яг ижил хариулт өгөх байсан нь маргаангүй юм. Хөдөө аж ахуйн салбар нь Нигери улсын хувьд ахмгийн их ажлын байр бий болгосон салбар бөгөөд үүний гол учир нь техник технологи муу нэвэрсэн, бүх ажлыг энгийн аргаар хийдэгт оршдог юм. Фермерүүд зуун жилийн өмнө хэрэглэж байсан багаж, аргаа ашигласаар л байна. Тус улсын газар тариалангийн гол бүс болох Тарабагийн зарим хэсэгт сүүлийн үед байдал өөрчлөгдөж байгаа ч хөгжих үйл явц нь хэтэрхий удаан байгаа юм.

            Эрх баригчид газар тариаланг хөгжүүлэхээр хэрэндээ хичээсээр ирсэн ч улс орон өөрийн гэсэн “ногоон хувьсгал”-аа хүлээсээр л. Нигерийн 167 сая хүн амын 60 хувь нь фермерийн аж ахуй эрхэлж, ДНБ-ий 41 хувийг бүрдүүлдэг гэсэн баримтыг үзсэн хэн ч “Юуны чинь ногоон хувьсгал, аль хэдийнэ ногоорчихсон улс юм биш үү” гэж хэлэх байх. Гэвч эрх баригчдынх нь толгойг “Газар тариалангийн гаралтэй бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах” гэсэн асуудал ямагт зовоосоор ирснийг мэдвэл бага ч гэсэн ойлгох болов уу. Нигери нь жилд 11 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолдог бөгөөд будааны хамгийн том худалдан авагчийн нэг юм. Ерөнхийлөгч Гудлак Жонатан нь будааны импортоо багасгаж, бусад хэрэгцээгээ бүрэн хагах зорилт тавьж байгаагаа байнга ярьдаг ч одоо байгаа байдлаараа бол биелэх ямар ч боломжгүй харагдаж байгаа юм.

Газрын тосны ордууд нээгдэхээс өмнө буюу 1970-аад оны үед Нигери нь газрын самар, дал модны тосны экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг байв. Гэвч бүгд газрын тос руу хошуурснаас энэ салбар анхаарлаас гарч улмаар хаяж гээгдэхэд хүрээд байгаа ажээ. 

Хүн амын 60 хувь нь хөдөө аж ахуй, газар тариалан  эрхэлдэг улс хүнсний хэрэгцээгээ 100 хувь хангах зорилт тавих нь мэдээж хэрэг, гэвч хүн амын өсөлт тэдэнд ийм боломж өгөх янзгүй. НҮБ Нигерийн хүн амыг 2050 онд 400 сая болно гэж таамагласан, гэтэл хөдөө аж ахуйн салбар нь жил тав хүрэхтэй үгүйтэй хувиар өсч байна.

Газрын тосны орд хөдөө аж ахуйд гай болов

            Газрын тосны ордууд нээгдэхээс өмнө буюу 1970-аад оны үед Нигери нь газрын самар, дал модны тосны экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд бичигддэг байв. Гэвч бүгд газрын тос руу хошуурснаас энэ салбар анхаарлаас гарч улмаар хаяж гээгдэхэд хүрээд байгаа ажээ. Салбарын сайдынх нь ярьснаар бол тус улс газар тариалан эрхлэх боломжтой газрынхөө ердөө 10 хувийг ашиглаж байгаа юм байна. Зөвхөн ши самрыг тариалахад л жилд хоёр тэрбум ам.доллар олно гэсэн тооцоо байдаг ч ашиглаж чадахгүй байгаа ажээ.

Улаан буудайг орлуулж болдог маниок /Manihot esculenta/ хэмээх ургамлыг энд энд тарьж өндөр ургац авах бүрэн боломжтой энэ ажил ч эхнээсээ хийгдээд явж байгаа юм байна. Лондонд төвтэй SABMiller хэмээх компани энэ ажилд идэвхтэй оролцож байгаа аж. Энэ компани Африкийн Нигери, Мозамбик улсуудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Нигерийн хүн амын 70 хувь нь 30-аас доош настай атал хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчин хөгширсөөр байгаа нь бас нэгэн бэрхшээлд болоод байна. Хөдөө аж ахуйд хөгшчүүд л ажиллаж үр ашгийг нь үзэж байгаа бөгөөд залуус огт өөр юм сонирхдог болжээ. Залхуу юм уу үнэхээр сонирхолтой залуус л газар тариалангийн салбарт хүч үзэж байгаа юм байна. Тарабагийн залуу фермер Миха Салеха гурван жилийн өмнө эцгээсээ хэсэгхэн газар өвлөн авчээ. Тэгэхэд 12 настай байсан аж. Тэрбээр “Би фермдэ өдөрт гурван цаг, эсвэл бүтэн өдөр ажилладаг. Эсвэл бүр огт ажиллахгүйгээр, сургуульд явсан ч болно. Надад бусдаас хараат бус байх нь таалагддаг” хэмээн ярьж байна.Харамсалтай нь Засгийн газар залуучуудыг хөдөө аж ахуйд ажиллуулах бодлого барихгүй хэвээр. Өдгөө  Нигерийн залуус томоохон хотуудад шигдэж, биеийн амрыг харан, богино хугацаанд их баяжихыг тэмүүлэх болжээ. “Хөдөө аж ахуй нь хүмүүсийг юу ч хийхгүй байхад уриалдаг” болтлоо нэр хүнд нь унасан байна.

Хөдөө аж ахуйн сайд Адесина 2011 оноос эхлэн фермерүүдэд зээлийг шинэлэг хэлбэрээр олгож, тэднийг бие биенийхээ туршлагаас суралцах боломжоор хангах ажлыг эхлүүлжээ. Үүний үр дүнд 4.2 сая фермер мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээд байгаа гэнэ. Энэ тоо 2013 оны эцэс гэхэд 10 сая хүрнэ гэж сайд найдаж байгаа аж.

Дэд бүтцийн муу хөгжил хөдөө аж ахуйг доош чангааж байна

Зам харилцаа муу, цахилгааны хангамж сул байдгаас болж Нигери улс зөвхөн улаан лоолийн 45 хувийг муутгаж алддаг ажээ. Ажиллах хүчний талыг бүрдүүлдэг эмэгтэйчүүд фермертэйгээ л гэрлэж байж амжитлтад хүрэх магадлал нь өсдөг байна. Тарабагийн тариачдын нэг болох зургаан хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэй “Би маниок, эрдэнэшиш тарьдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам худалдаачид үнээ унагадаг. Тиймээс хүүхдүүд маань надад тусалдаг юм. Учир нь, би энэ бүхнийг ганцаараа хурааж хүчрэхгүй гэдгийг тэд сайн мэддэг” хэмээн ярьж байна.

Гэвч сайд энэ бүхэнд бууж өгөлгүй ажлаа үргэлжлүүлсээр байна. Энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах нь хөгжилд гол нөлөө үзүүлнэ гэдгийг тэр ойлгож буй. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарч байгаа юм байна. Зохих амжилт ч олж, Энэтхэгийн “Индорама”компани 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Нигери улсад ногоон хувьсгал аажмаар ч гэсэн явагдаж л байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Удахгүй монголоос илүү хөгжилтэй болнодоо

    0 0 Хариу бичих
  2. 167 000 000 huntei genee.aimaar.

    0 0 Хариу бичих