Ийглийн мэдээний тойм: “Оюу толгой” экспортоо зогсоожээ

Ахмадуудын тэтгэврийг нэмлээ

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. 

Донорын тухай хуулийг шинэчлэн найруулж баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тархины үхжилттэй болон амьд гэсэн хоёр төрлийн донорын асуудал хуульчлагдах юм. Тархины үхжилттэй буюу бурхан болсон иргэний эд эрхтнийг донор болгох асуудлыг Монгол Улс анх удаа хуульчилж байгаа нь энэ.

“Мүүдийз” Монголын зээлжих зэрэглэлийг ахиуллаа

“Мүүдийз” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг Caa1-ээс B3 болгон ахиулжээ. С ангилал бол удаан хугацааны зэрэглэл дотроо хамгийн доод ангилал бөгөөд тус агентлаг 2016 оны арван нэгдүгээр сард Монголын зээлжих зэрэглэлийг Caa1 ангилал руу унагаж байсан юм.

Их Британи Ганцаардлын яамтай болов

Британийн Засгийн газрын сүүлчийн томилгоо нь британичуудад хүртэл  гайхал төрүүлэв.  Ерөнхий сайд  Тереза  Мэй  шинээр уг яамыг бий болгон Ганцаардлын сайдаар  нөхөргүй, 42 настай Трейси Краучийг томилов. Шинэ сайд өмнө нь Спорт, иргэний нийгмийн асуудлаар орлогч сайд байлаа.  Ганцаардмал байх зовлонг тэр сайн мэднэ.

“Оюу толгой” экспортоо зогсоожээ

Рио Тинто групп Оюутолгойн уурхайгаас ачилт хийхээ зогсоожээ. Ачилт хийхээ зогсооны шалтгааныг “Financial times” хилийн боомт дээр БНХАУ-ын нүүрс тээврийн компаниуд эмцэл хийж байгаа болон “Рио Тинто” Монголын Засгийн газрын хооронд үүссэн татварын маргаантай холбоотой хэмээн тайлбарласан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. За ингээд Оюутолгой гэдэг ганц мөлжүүрнээсээ салж санаа амрах юм байна л даа. Оролдохгүй юм гэж бас байна аа. Яасан ч ханадаггүй луйварчид юм бэ дээ

    0 0 Хариу бичих